Шинэ долоо хоногийн зурхайгаа уншаарай (V18-V24)

Хонь:
Долоо хоногийн эхэнд шинэ ажил эхлэхэд эсвэл толгой эргүүлсэн ахуйн асуудлуудыг шийдэхэд хамгийн таагүй. Хувийн алдаа, хамтрагч нарын алдаатай зөвлөгөөнүүд нь удаан хугацаанд үргэлжилнэ. Хувийн амьдралд гарч ирэх асуудлууд, танд таалагдахгүй боловсон хүчний өөрчлөлтөд бэлэн бай. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй, хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй байхыг одод зөвлөж байна. Идэвхтэй амралт, эргэцүүлэн бодох, ойрын хүмүүстэйгээ харьцахад тааламжтай өдөр юм. Зочдыг хүлээж авах, төрөл садантайгаа, дотнын найз нартайгаа уулзах нь сэтгэлийн аятай байдал, цогц нийлэмжийг авчирна. Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүнд амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана.

Үхэр:

Долоо хоногийн эхээр чухал ажилдаа анхаарлаа хандуулж бүх хүчээ зарцуулаарай. Хариуцлага чухал гэдгийг ухамсарла. Илүү зардал гаргахаас болгоомжилж, санхүүгээ төлөвлө. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод азгүй байдалд орж болзошгүй тиймээс болгоомжтой байгаарай. Долоо хоногийн дундуур ажил дээрх асуудлууд аяндаа шийдвэрлэгдэх болохоор амьдралаас аз жаргалтай хором мөч бүхнийг аваарай. Сэтгэл санаагаа тэнцвэртэй байлгах талаар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэт их атаархах мөн цочроох, бодлогогүй үйл явдал хийснээр сэтгэл санаагаар унах эсвэл ойрын хэн нэгнээ гомдооход хүрч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр хамгийн эрсдэлтэй асуудлыг эргэлзэлгүй шийдвэрлэ. Таны бодож олсон зүйлс биеллээ олох болно. Гэхдээ сэтгэлийн гүндээ өөртөө сэтгэл хангалуун байхгүй нь мэдрэлийн ядаргаа болсонтой холбоотой. Өмнөх алдаагаа давтах хэрэггүй тэгвэл асуудлууд эерэгээр шийдэгдэх болно.

Хамтатгах:

Долоо хоногийн эхээр дарга эсвэл нэр нөлөө бүхий ивээн тэтгэгчтэйгээ албан ёсны уулзалт хийхийг төлөвлөх хэрэггүй. Маргалдах болон хоосон ярианаас зайлсхий. Хамтрагчийн гэнэтийн үйлдэл таны материаллаг байдал эсвэл нийгмийн байдалд сөргөөр нөлөөлж мэднэ. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж мэдэх шинэ танил танилцаж эсвэл гэнэтийн мэдээ сонсоно. Амьдралын эрч хүч дээшилж эхэлнэ. Өөрийн хүчинд итгэлтэй байдал ба санаа нэгтнүүдийгээ өөрийгөө дагуулах чадвар таныг нөхцөл байдлын эзэн болгоно. Та хамгийн сайн хэлэлцээрийг хийж чадна. Харин долоо хоногийн сүүлээр оддын сорилтын шинэ үе эхэлж байна. Ямар ч ажил танаас их хүч чармайлт, дасал болсон үүрэгт хандах стандарт бус үзэл, үүссэн асуудлыг шийдэхэд жирийн бус шийдвэр гаргахыг шаардаж байна. Хувийн амьдралд урвалт, хамтрагчдаа сонирхол буурч магадгүй.

Мэлхий:

Долоо хоногийн эхээр алдаа дутагдал гаргах, мөнгө санхүүгийн алдагдал хүлээх нигууртай байгаа тул ажил дээрээ албан баримт бичиг, үнэ цэнэтэй эд зүйлстэй болгоомжтой харьц. Бодож бясалгах, нам гүм орчин, ажилч хичээнгүй, энэрэнгүй сэтгэлтэй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна. Долоо хоногийн дундуур амин чухал асуудлуудыг шийдэх, том хэмжээний эд зүйлтэй болох, гэрлэлтээ батлуулах, сэтгэлээ илчлэхэд таатай. Өөрийн ажил төрлөө зөв төлөвлөх, хүчээ зөв хуваарилах нь таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Долоо хоногийн сүүлээр Хэт ховдоглон идэх, архи дарс мэтийн согтууруулах ундаанд шунан дурлах нь аюултай. Их зан гарган, эргэн тойрныхондоо хайхрамжгүй хандах, түргэн уурлаж цухалдах занг гаргаж болохгүй.

Арслан:

Долоо хоногийн эхээр биеийн хүчний ажил идэвхтэй хийх, ойр дотны найз биш нөхдийн уулзалт, төлөвлөөгүй наргиа цэнгээнээс татгалз. Сэтгэл татам байдал тань бусдад нөлөөлж, хувийн болон уран бүтээлийн уулзалтууд үр дүнтэй байна. Долоо хоногийн дундуур худалдаа наймаа эрхлэгчдэд ашиг орлогоо өсгөж чадахуйц мэргэн санаа орж ирнэ. Бусдын атаархлыг төрүүлэхгүй байхыг хичээж, албан үүргийнхээ хүрээнд бусдад аль болохоор туслахыг хичээнэ. Долоо хоногийн сүүлээр таны сэтгэл зүрх хайр энэрлээр дүүрэн байх болно. Аз жаргалтай үйл явдлаар дүүрэн байх ба үр дүнд нь таны мөнгө санхүүгийн байдал дээшилнэ.

Охин:

Долоо хоногийн эхээр гаргасан санал, хийсэн ажил үйлс тань бусдын анхааралд өртөнө. Ажил хэргийн холбогдолтой бичиг цаастай бүү ажилла. Гарын үсэг яаран зурахгүй байвал сайн. Амжилт олохын тулд танд тэсвэр тэвчээр, амгалан тайван байдал, авхаалж самбаа хэрэгтэй. Долоо хоногийн дундуур жижиг сажиг зүйлд сатаарч, тайвшралтгүй тууштай зүтгэ. Амжилттай дуусгаж чадвал таны эдийн засагт эерэгээр нөлөөлөх тул ажил хэргийн асуудалдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр ээлжийн амралтаа авч аялал жуулчлал, зугаалга хийхийг зөвлөж байна. Өөрийн санаа бодол, мэдрэмжээ сайтар цэгцлэхийн тулд амралтын өдрөөр ганцаар өнгөрөөхөөр шийдэж болно.

Жинлүүр:

Шинэ эрч хүчээр ажлаа дахин эрч хүчтэй эхлүүлэх цаг ирж байна. Багагүй ашиг орлого олохыг амласан шинэ төсөл төлөвлөгөө гарч ирнэ. Та энэ өдөр хэн нэгнээс ажил хэргийн саналыг хүлээн авч магадгүй. Түүнийг сайтар тунгаан бодохгүйгээр шууд зөвшөөрөн хүлээн авах гэсний шаардлагагүй. Үр дүн нь таны хувьд маш таагүй байдлаар эргэж болзошгүйг анхаараарай. Амжилтаа тогтоон барихын тулд жижиг зүйлст анхаарлаа сарниулалгүйгээр зүтгээрэй. Та ер бусын үйлдлүүдээсээ таашаал авч чадах бололтой. Сэтгэлийн хямралд орох хандлага ажиглагдах магадлалтай. Хэрвээ ганцаар байж, бясалгах цаг зав олдвол түүнийг даруй ашиглаарай. Долоо хоногийн сүүлээр цэвэр агаарт зугаалж, спортоор хичээллэх хэрэгтэйг од гаригс зөвлөж байна. Учир нь ингэснээр бие хөнгөрч, сэтгэл санаа дээрдэнэ. Шинжлэх ухаан, одон орон, ардын уламжлалт эмчилгээгээр оролдох сонирхол тань ихэснэ.

Хилэнц:

Долоо хоногийн эхээр хайр дурлалд таатай, амгалан тайван байдал ноёрхоно. Танд байгаа мөнгөнөөс илүүтэйгээр төсөөлөл болон бүтээлч чанартаа анхаарлаа хандуулж олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Энэ мөнгө зүгээр орж ирээгүй бөгөөд таны хамтрагчийн эрч хүчээр орж ирснийг сана. Төлөвлөсөн ажлаа зоригтойгоор барьж ав. Таны хүсч байсан зүйл биеллээ олох болно. Хэн нэгэнтэй бүү зөрчилд, өөрийгөө барь, хий хоосон зүйлд сэтгэлээр бүү уна. Эв найрамдалтай байж, биеийн хүчний ажил хийх хэрэгтэй. Хянамгай, зохион байгуулалттай байхыг хичээгээрэй. Хий дэмий хоосон яриа, биеийн хүчний ажлаас хол бай. Амьдралын эрч хүч суларна.

Нум:

Энэ долоо хоногт хойш тавьсан төслөө үргэлжлүүлэх урам зоригтой болсноор үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөтгөж чадна. Шинэ санаа, оновчтой шийдлийг олж ажил хэрэгтээ хуучинсаг бус сэтгэлгээгээр хандана. Мөнгө санхүүгийн талаар сайтар тунгаагаагүй алхам, үйлдлийг хийж хэрхэвч болохгүй. Эхлүүлсэн ажил тань танаас ихээхэн хүчин чармайлт, оюун ухаан, тэвчээрийг шаардах бололтой. Танд хэн нэгэн ашигтай ажил хэргийн санал тавьж магадгүй ба гэвч үр дүнг нь үзэхийн тулд удаан хугацаагаар хүлээх хэрэгтэй болно. Таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсч магадгүй байна. Бүх зүйл танаас л шалтгаална.

Матар:

Долоо хоногийн эхээр зөн билэг болон бусдыг ятган сэнхрүүлэх чадвар өсөн нэмэгдэнэ. Аливаа ажил хэргийг шийдэхдээ найз нөхөд, ивээн тэтгэгчид, ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэгт тулгуурлан явуулбаас амжилтыг гарцаагүй олох болно. Шинэ ажлын чиглэл, салбарт ажил үйлс бүтэмжгүй байна. Биеийн тамир тэнхээ сулдаж, эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Долоо хоногийн дундуур авсан ялимгүй гэмтэл бэртэл, шарх сорви, өвчин удаан хугацаагаар эдгэхгүй таныг зовоож мэднэ. Уран бүтээлч энэ ордныхны аз од гийх бололтой. Чухал хүнтэй танилцах, аль эсвэл үйл явдал гэнэт танд ашигтайгаар эргэж орлого ашиг нэмэгдэх боломж их байна. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч өндөрт байж, зөн билэг, бэлгийн чадавх өсөн нэмэгдэх бололтой. Санаачилгатай, шаргуу байж элдэв гүтгэлэг хатгалгыг тоохгүй байвал зохино. Аливаа чухал шийдвэрийг гаргаж эрсдэлтэй алхам хийхгүй байхыг од гарагс зөвлөж байна. Хийсэн үйлдэл бүхэн таныг буруутгах үндэс болж болохыг анхаараарай.

Хумх:

Долоо хоногийн эхэнд дээд удирдлагаас банга хүртэж магадгүй. Мөн ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаанд хүндрэл үүсэх төлөвтэй. Шударга ёсыг тогтоох эрмэлзэл, болгоомжгүй хэлсэн үг хэллэгээс болоод та тавьсан зорилгодоо хүрч чадахгүй бололтой. Романтик адал явдлаас зайлсхий, яагаад гэвэл хожим санаанд оромгүй таагүй үр дагавар авч ирэх бололтой. Бодсон санаснаа хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг ирлээ. Үйл явдал танд ашигтайгаар өрнөнө. Таны ажил хэрэгч зан, асуудлыг баригдмал бусаар шийдвэрлэдэг арга барил, зөв тооцоо зэрэг нь ажил үйлсийг тань урагшлуулж чадна. Аян замд гарах, албан томилолтоор явах хэрэггүй. Сэтгэл санааны байдлаа хянаж сур. Уран бүтээл туурвих, барилга барих, цэвэр агаарт амрахад таатай. Таныг сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй хэмээн одод зөвлөж байна.

Загас:

Долоо хоногийн эхэнд шинэ ажил эхлэхэд эсвэл толгой эргүүлсэн ахуйн асуудлуудыг шийдэхэд хамгийн таагүй. Хувийн алдаа, хамтрагч нарын алдаатай зөвлөгөөнүүд нь удаан хугацаанд үргэлжилнэ. Хувийн амьдралд гарч ирэх асуудлууд, танд таалагдахгүй боловсон хүчний өөрчлөлтөд бэлэн бай. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй, хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй байхыг одод зөвлөж байна. Идэвхтэй амралт, эргэцүүлэн бодох, ойрын хүмүүстэйгээ харьцахад тааламжтай өдөр юм. Зочдыг хүлээж авах, төрөл садантайгаа, дотнын найз нартайгаа уулзах нь сэтгэлийн аятай байдал, цогц нийлэмжийг авчирна. Санхүүгийн хүрээнд их цаг хугацаа ба хүчин чармайлтын үр дүнд амжилт гаргаж болохоос гадна хамтрагч нартайгаа уулзах нь худал найдлага төрүүлэх ба сэтгэлээр унагана.

Эх сурвалж: mongolcom.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.