Хиллари Клинтон ялалт байгууллаа

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөөх өрсөлдөөнд Хиллари Клинтон ялалт байгууллаа. Хиллари Клинтон нэр дэвшигч болоход шаардагдах сонгогчдын төлөөллийн саналыг гүйцээснээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнээр шалгарч байна. Тэрбээр сонгогчдын төлөөллийн 2383 хүний саналыг авч дуусчээ. Түүний эсрэг хүчтэй өрсөлдөгч байсан Берни Сандерс 814 хүний саналыг зөрүүгээр ялагдал хүлээв.
Ийнхүү ирэх намар эхлэх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтон, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампын эсрэг өрсөлдөх болж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг Ардчилсан, Бүгд найрамдах намаас ирэх долдугаар сард эцсийн байдлаар зардах юм.






