Цэвэршилт ба Menopace

     Цэвэршилт нь өвчин эмгэг биш, эмэгтэй хүн бүрийн амьдралд зайлшгүй тохиолдох амьдралын нэгэн үе шат, шилжилтийн үе нь байдаг. Харин бүсгүй та цэвэршилтийн талаар хэр мэдлэгтэй вэ? Уншигч бүсгүйчүүддээ зориулан цэвэршилтийн талаар Монголын Менопауз, Андропаузын Зохицуулалтын Нийгэмлэг (MMAЗН) буюу Эмэгтэйчүүдийн цэвэршилт, эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын буурлын үеийн эрүүл мэнд судлалын нийгэмлэгийн Тэргүүн, Эх барих, Эмэгтэйчүүдийн их эмч С.Энхээгийн зөвлөгөөг хүргэж байна. 
    Цэвэршилт нь бие махбодь бэлгийн дааврын өндөр хэлбэлзэлд хямарснаас цэвэршилтийн зовиур, сонгодог шинж тэмдгүүдээр илэрдэг байна. Үнэнийг хэлэхэд, цэвэршилт бус цэвэршихээс өмнөх шилжилтийн үед олон хүнд зовиуртай байдаг. Цэвэршилт дөхөж бэлгийн дааврын хэлбэлзэлд бие махбодь дасан зохицохгүй, сэтгэл санааны тогтворгүй байдал, биед мэдрэгдэх гэнэтийн өөрчлөлтүүд эмэгтэй хүнийг хамгийн их сандаргадаг. Иймээс эмэгтэй хүн бүр цэвэршилтэнд бэлдэж, дааврын хэлбэлзэлд дасан зохицох чадвараа дэмжихийн тулд  амьдралын хэв маягаа өөрчлөх хариуцлагатай шинэ үе ирж байгааг ухамсарлах хэрэгтэй. 

    Цэвэршилтийн нас ойртож, шинж тэмдгүүд илэрч эхэлбэл даавар орлуулах эмчилгээ эсвэл байгалийн ургамлын эмчилгээний чиглэл барих гэдгээс сонгож шийдэх хэрэгтэй болно. Даавар орлуулах эмчилгээг заавал эмчийн заавраар, хувь хүн бүрийн онцлогт тохируулж сонгох шаардлагатай байхад байгалийн болон ургамлын гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмэгтэйчүүд маань өөрсдөө сонгон хэрэглэх бололцоотой гэдгээрээ давуу талтай. 
    
    Цэвэршилтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон улсын удирдамжид зөвлөснөөр байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийн ач холбогдлыг чухалчилсан байдаг. Манай орны хувьд цэвэршилтийн насанд хэрэглэх байгалийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд байгаа. Жишээлбэл, Английн Витабиотикс брэндийн Menopace бэлдмэл нь цэвэршилтийн хамшинж, зовиурыг хөнгөвчлөх үйлчилгээтэй ургамлын найрлага болон биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмжих амин дэм, эрдэс бодисыг найрлагандаа агуулсан тул дэлхийн олон улс оронд дунд насны эмэгтэйчүүд өргөн хэрэглэдэг. 

    Menopace бол цэвэршилтийн үед хүний биед туйлаас их шаардагдах шим тэжээл үзүүлэхээр судлаачдын зохион бүтээсэн цэвэршилтийн үеийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
    Эмэгтэй хүн бүрт "амьдралын өөрчлөлт" буюу цэвэршилт явагдаж өндгөвчний эстроген ялгаруулалт зогсдог. Menopace нь цэвэршилтийн ба түүний дараах үеийн эрүүл мэндийн төгс байдлыг хадгалахад туслах зорилгоор тусгайлан бэлтгэгдсэн даавар агуулаагүй бэлдмэл юм. Менопэйс-г хэрэглэснээр бие махбодийн даавар ялгаруулах чадвар сайжирч дааврын тэнцвэрт байдал илүү сайн хадгалагдана.
    Цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгийн (нүүр халуун оргих,хөлрөх,нойргүйдэх,сэтгэл санаа тогтворгүйдэх,үтрээ  хуурайших,бэлгийн дуршил сулрах) үед хэрэглэнэ.

    Коллаген бүрэлдэн тогтох:
    Цэвэршилтийн дараа коллаген бүрэлдэн тогтох үйл явц удааширна. Menopace тэжээл нь арьс, мөгөөрс, шүд, яс, цусны судасны хэвийн үйл ажиллагааг хангах коллаген хэвийн бүрэлдэн тогтоход тусладаг С аминдэмийг найрлагадаа агуулдаг. 
    Цэвэршилтийн үед болон дараа нь ясны сийрэгжилт явагддаг учраас Menopace тэжээл нь ясны хэвийн бүтцийг дэмжих магни, цайр, D аминдэм зэргийг агуулдаг. D аминдэм нь мөн идэж буй хоол хүнснээс кальцийг шимэгдүүлж авахад тустай. Menopace тэжээлийг Osteocare гэх мэт кальцийн нэмэлттэй хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй.  
Настай эмэгтэйчүүдийн эстрогений түвшин бага байх нь зүрх болон зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Menopace® тэжээлийн найрлагад агуулагддаг В6, В12 аминдэмүүд болон фолийн хүчил нь гомоцистейн бодисын солилцоог хэвийн байлгадаг бол, тиамин (vitamin B1)  нь зүрхний үйл ажиллагааг хэвийг байлгахад тусладаг.

    Амьдралын идэвхтэй хэв маяг:
B12 аминдэм, биотин ба зэс, төмөр зэрэг эрдэс нь биеийн эрч хүчийг хадгалахаас гадна D аминдэм нь дархлааны системийг дэмжиж байдаг. 

    Хэрэглэх арга: 
Өдөрт 1 удаа 1 капсулыг 1 аяга усаар хооллох үеэр даруулж ууна. 

    Анхааруулга: 
25 хэмээс хэтрэхгүй  дулаантай, хуурай, гэрлээс хол нөхцөлд  хадгална. Хүүхдээс хол байлгана. Капсулыг зажилж болохгүй. Өлөн үед ууж болохгүй. Тунг хэтрүүлж болохгүй.

    Орчин цагийн эмэгтэйчүүд цэвэршилтийн насаа даавар тэнцвэржүүлэх болон байгалийн гаралтай үр дүнтэй эмчилгээний аргын тусламжтайгаар амьдралаа аз жаргалтай, сэтгэл ханамжтайгаар туулан өнгөрөөх бүрэн бололцоотой болсон азтай хүмүүс юм.
    Цэвэршилтийн шилжилтийн үеийг шинэ амьдралын эхлэл хэмээн үзэж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байгаарай.   
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.