“Цастын өлгий Түвд орноор аялах онц сонирхолтой аялал” - д таныг урьж байна



Дэлхийн ноён оргил Эверестийн оргилд эх орныхоо далбааг мандуулж чадсан анхны эмэгтэй уулчин Гавъяат тамирчин Б.Гангаамаагаар ахлуулсан “Цастын өлгий Түвд орноор аялах онц сонирхолтой аялал” - д таныг урьж байна. Энэхүү аялалын талаар  Гавъяат тамирчин Б.Гангаамаагаас тодрууллаа.

Төвд орноор аялах аялалынхаа талаар танилцуулна уу?

Цаст Гималайн нутаг ариун дагшин Түвд орноор аялах аялалыг уламжлал болгон зохион байгуулахаар болж байна. Өмнө нь бид 2 ч удаа явж байсан. Ингэхдээ Түвд орон, Эверест ууланд очиж байсан. Харин энэ удаагийн аялалаар бол нэмэлт шинэ газар нь Кайлаш уулын гороо хийх явдал юм. Гималайн нуруудтай хаяа дэрлэн орших Кайлаш уул нь  дэлхийн хамгийн их дээдлэгдэн хүндлэгдсэн уул юм. Оргилд нь хүмүүний хөл тавиагүй учир энэ уулыг ариун шүтээн гэх нь ч бий. Олон орны жуулчид тэнд очиж энерги авдаг гэж хэлж болно. Мөн үзэсгэлэнтэй гурван ч нуур үзэх хөтөлбөр бий. Лхас хот дэлхийн буддын шашны өлгий нутаг шүү дээ. Иймд Далай ламын зуны болон өвлийн ордныг үзүүлнэ. Бас шашны бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр үйлчлүүлж болно.

Кайлаш ууланд гороо хийнэ гэж байна. Гороо хийх, түүний ач тусын талаар манай уншигчдад тайлбарлаж өгнө үү?

Аливаа юмыг тойрч эргэл мөргөлийн буян номын мөргөл хийж байна гэсэн үг. Кайлаш уулаа би аялагчидтайгаа хамт тойроод алхана. Гороо нь биеийг бүх хар зүйлээс чөлөөлж сайн сайхан зүйлийг өөртөө шингээх бодлын бясалгал юм. Мөн  өөрөө биеийн дасгал хийж сүсэглэн мөргөж уулаа харж баясахыг хэлнэ. Гэхдээ энэ нь зүгээр алхалт биш оюун ухааны бясалгалын алхалт юм. Зарим сүсэгтэй хүмүүс залбирч мөргөөд гороолдог ч хүмүүс бий. Маш олон сайхан газраар явж үзэж, бясалгал хийж, сэтгэл санааны маш сайхан энерги авах аялал юм.

“Цастын өлгий Түвд орноор аялах онц сонирхолтой аялалын маршрутыг танилцуулж байна.

Аялалын хугацаа үргэлжлэх : 19 хоног 20 өдөр болно

Аялалын хугацаа: 2014. 03.31 – 04.19

Аялал баталгаажуулалт: 3-р сарын 15-ны дотор

Аялалын үнэ: 8 – 12 хүнтэй группын 1 хүний төлбөр 2,900,000

Үнэнд орсон үйлчилгээ:

Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар нислэгийн үнэ

Бээжин – Лхас – Бээжин галт тэрэгний үнэ Унтлагын хагас зөөлөн

Аялалын хугацаан дахь буудал, байр, майхан

Төвдөд хийх 12 өдрийн аялал хийх үнэ : Уг аялалын 3 өдөрт нь 60 км явган аялал гороо хийнэ

Лхасад байх 4 хоногийн буудал, байр

Сарлаг, сарлагийн эзний цалин

Аялалын бүх төрлийн зөвшөөрлүүд

Үнэнд ороогүй үйлчилгээ:

Аялалын хугацаан дахь хоол

Хийд үзэх тасалбар

Хувийн хэрэглээ:

Даатгал

Гарын мөнгө

Хөтөлбөр:

1 – 3 өдөр: Улаанбаатар -  Бээжин – Лхас

4 өдөр: Лхас Далай ламын өвлийн ордон, Зуугийн хийд, Сера хийд үзэх болон хоттой танилцах

5 – 16  өдөр: Түвдийн аялал Ямдок нуур – Эверест уулын бааз лагер, Манасаровар нуур, Кайлаш уулын гороо

17 өдөр: Лхас чөлөөт хөтөлбөр

18 – 20 өдөр: Лхас – Бээжин – Улаанбаатар



Эверест уул


Кайлаш уул

Манасаровар нуур

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг   99004444 , gangaamaa128@yahoo.com холбоо барьж аваарай



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.