Англи хэлээ сайжруулах зөвөлгөө

Хүн болгон л англи хэлээ сайжруулах юмсан, сурчих юмсан гээд л боддог биз. Тэр бүр хүссэн шиг нь сайжрахгүй тохиолдол байдаг. Яаж хурдаг бөгөөд сайн сурах вэ? Гадаадад байдаг хүмүүс яаж ингэж хурдан сайн сурж чадаад монголд хангалттай сайн сурж чадахгүй байна вэ? Мэдээж гадаадад орчинд нь сурч байгаа учраас хурдан сурж байгаа биз. Байнга англи яриа, кино, дуу, ном гээд л бүх зүйл англи хэл дээр байгаа учраас сурахгүй гээд ч яахав дээ. Харин гадаадруу явахгүйгээр яаж сайн сурах вэ? 
Өөртөө сурах нөхцөлөө бүрдүүл. Англи ном уншиж, кино үзэж, дуу сонсож, англиар хүмүүстэй ярилцаж байж л жаахан ч гэсэн орчинд нь сурч байгаа юм. Тэгвэл яаж орчингоо бүрдүүлэх талаар бага саг зөвөлгөө бэлдлээ. Зарим зөвөлгөөнүүдийг нэтээс хайж байж олсон болно. 

Хүн болгон 1 цагт 50 үг цээжлэх чадвартай гэж та мэдэх үү?
1 цагт 50 гадаад vг цээжилж сурна гэхээр зарим хvмvvс итгэдэггvй. Тэгвэл болгарын эрдэмтдийн тогтоосноор дундаж хvн 1 цагт 100 гадаад vг цээжлэх чадвартай ажээ. Ингэж чадна гэдэгт итгэж чадахгvй байгаа хvмvvс уламжлалт сэтгэлгээгээрээ сэтгэдэг. 

Одоо 1 цагт 50 гадаад vг цээжлэх боломж олгож байгаа аргын тухай ярилцая. Энэ аргын vндэс нь ой тогтоолтын аргууд л байгаа. Холбох арга, хувиргах арга, бэлгэдэн хувиргэх арга гэх мэт. Ихэнх хvмvvс гадаад vг цээжилж байхдаа тэр vгнийхээ гадаад дуудлагыг нь цээжилдэг. Мєн монголоороо бас давтдаг. Ингэснээр хоёр vйлдэл хийж байна гэсэн vг. Тэгвэл ямар ч хэлэнд ямар ч vгийн утга нэг л байдагийг бvгд мэднэ.

Жишээлбэл, монголоор “vзэг” гэдэг vгийг оросоор “ручка”, англиар “pen” гэдэг. Гэтэл энэ бvх vгний цаана “vзэг” гэсэн нэг л объект байгаа. Тэгэхээр энэ обьектыг хэн ч гэсэн санан тєсєєлж чадна. Тийм учраас энэ vгийг монголоороо хэлэх шаардлагагvй зvгээр тєсєєлєхєд л хангалттай. Харин дээрээс нь дуудлагыг нь хувиргаж бодитой зvйл болгон байшингийн тєсєєлж байгаа дvрсэн дээрээ холбож єгнє. цээжлэнэ. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь тєстэй монгол vг олох бага зэргийн бэрхшээл болдог. Гэхдээ ингээд сурчихвал амархан бєгєєд маш зугаатай байх болно. “Pen” гэдэг vгтэй дуудлага нь тєстэй “пин” гэдэг vг байж болно. Одоо утга дуудлага хоёрыг нь холбохын тулд “vзгээр пинг хатгаж байгаагаар тєсєєлж болно. Ингэхдээ хатгах vеийн бvх мэдрэмжvvдийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. Єєрєєр хэлбэл, харж /єєрсдєє “хатгавал” бvр илvv vр дvнтэй/, гарах дууг нь сонсож, vзгэнд “пингийн” хананы vзvvлж байгаа эсэргvvцлийг мэдрэнэ. Ингээд эргэж санахад маш амархан санагдана.

Эрдэмтний судалгаагаар 2000 vгийг тогтоочихвол уншсан сэдвийнхээ 60%-ийг ойлгох чадвартай болно. Харин 5000 vг цээжилчихвэл 85-90% ойлгож чадна. Бvр 10000 vг цээжилвэл 93%-ийг л ойлгоно. Цээжлэх vгийн тоо єсєх тусам ойлгох хувийн єсєлт сайжирна.. Тийм учраас гуравхан хувиар ойлголтоо дээшлvvлэхийн тулд дахиад 5000 vг цээжлэх хэрэгтэй болно. Тэгэхээр 5000 vгтэй байхад л эхэн vедээ хангалттай. Яваандаа уг хэлээ идэвхтэй хэрэглэхийн хэрээр vгийн сан аяндаа нэмэгдээд ирдэг

·         Reading: Ном унш. Ойлгохгүй ч байсан уншаад бай. Мэдэхгүй үг тааралдвал толь бичгээс хайн олж цээжил. Тэр үг чинь дахиад гараад ирнэ. Заавал бүх үгийг тоь бичгээс харах шаардлагагүй. Хэрвээ өгүүлбэрт тэр үгээс бусад үгсийг нь мэдэж байвал тэр үг чинь ерөнхийдөө ямар үг вэ гэдэг нь гараад ирнэ. Өөрийн сонирхсон номоо унш. Хэрвээ номоо ойлгоод номондоо ордог болвол тэгээд л таний Reading чадвар чинь нэг л мэдэхэд сайн болсон байх болно. Хамгийн гол нь өөрийн сонирхсон номоо унш. Хэрвээ SAT, TOEFL д бэлдэж байгаа бол аль болох хэцүү ном унших хэрэгтэй. Мөн сонин унших хэрэгтэй. 

·         Listening: Ipod -той юу ? эсвэл mp3 player-тэй биздээ? Ipod бол хэл сурч байгаа хүмүүст их нэмэр болохоор эд байгаа юм. Itune-хээ Online Store-луу нь ороод Podcast -аас Англи хэлний маш их олон сонсох хичээлүүд Subscribe хийж ҮНЭГҮЙ авч болдог юм. Үнэхээр саак саак хичээлүүд байдаг шүү.

Жишээ нь миний сонсох дуртай podcast -ууд гэвэл:
- English as a Second Language Podcast - Энийг бол англи хэл сурч байгаа бүх хүмүүст таалагдах хичээл гэж бодож байна. Таны ярианы болон сонсох чадварыг сайжруулна. Хамгийн гол нь энэхүү хичээлүүд маань байнга шинэчлэгдэж байдаг юм. Та бүхэн зүгээр л ороод сонсоод үзээрэй!!! 

http://www.eslpod.com/ - та хэрэв ipod, mp-гүй бол ийшээ ороод онлайнаар хичээлээ сонсож болно.

- Bob and Rob show (энэ нэрээр хайхад болно) - Bob, Rob гэдэг хоёр хүн хоорондоо харилцан ярих байдлаар их сонирхолтой, одоо үеийн, сэдвээр idiomatic expression, slang, grammar, phrasal verbs, vocabulary гэх мэтийг маш сайн заадаг юм. http://www.thebobandrobshow.com/ - ийшээ ороод ч онлайнаар хичээлүүдийг нь сонсож болно.

- Business English Pod - энэ под маань бизнесын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад болох бизнес эрхлэгч бүх хүмүүст зориулагдсан хичээл юм. Би өөрөө ч бизнесээр сурдагийг хэлэх үү энэ хичээлийг сонсоод маш их үр дүн гарч байгаа. Ерөнхийдөө бизнес ертөнцөд өрнөж байдаг communication, meeting, daily activity, business news гээд л ер нь бүх л зүйлийг заадаг юм. Бас мэргэжлийн хэллэг болон, idiomatic expression тайлбарлаж өгдөг гээд боддоо!                                                                                  

http://www.businessenglishpod.com/ - та зүгээр л ороод сонсоод үз.
За тэгээд өөрийнхөө сонирхсон мэргэжлээр Англи хэлний хичээл хайя гэвэл Itune-ээсээ key word-оо оруулаад хайгаад үз болохгүй бол Just Google it!!!!! Мөн гадаад ТВ-ээр кино, мэдээ, соёлын тухай хэл дээр үзэж, радио сонс. ТВ бол бидний өдөр тутмын амьдралын хэв маягт зүй ёсоор багтдаг зүйл. Тийм ч учраас хамгийн сүүлийн үеийн мэдээгээ та эх хэл дээрээ биш англи хэл дээр сонсвол хэр их үр дүнтэй байх нь ойлгомжтой. Интэрнэт ч мөн адил сонсох дасгалаа хийх маш өргөн хүрээтэй арга юм. Танд www.npr.org,  www.bbc.co.uk/radio сайтуудыг санал болгож байна.

 Мэдээллийн эх сурвалж: Tulgaa"s blog

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.