Аав охин хоёрын түүх
Бен болон түүний эхнэр Али Нанири нар 2009 онд гэрлэж, шинэ байшиндаа хурилын цуврал зураг авхуулжээ. Гэвч тэдний аз жаргалтай амьдрал тийм урт үргэлжилсэнгүй. Түүний эхнэр уушигны хорт хавдрын улмаас нас баржээ. Бен бяцхан охин Оливитайгаа үлджээ. Энэ явдлаас 2 жилийн дараа тэд нүүж, байшингаа зарах болжээ. Ингээд бяцхан охин Оливидаа ээжийнх нь дурсамжийг сэтгэлд нь хадгалан үлдээхийн тулд эхнэр болон охиныхоо зургаар нэгэн зургийн цомог бүтээжээ.
Бен хэлэхдээ "Би эхнэрээ нас барсанд одоо ч харамсаж, гашуудаж байна. Гэхдээ энэ цомог уй гашууны тухай биш миний аз жаргалын тухай байх болно" гэж хэлсэн байна.
Зургийн зүүн гар талд Бен эхнэртэйгээ 2009 онд, баруун гар талд бяцхан охин Оливиатайгаа хамт 2013 он

Аав, ээжийнх амьдрал эхэлж байсан энэ л байшинг бяцхан охин минь дурсаж байг.

Бидний зүрх сэтгэлд үүрд үлдэнэ

Энэхүү зургийг авч байх явцад охин минь ээжийнхээ үсний хайчыг олоод тоглож байв. Энэ дүр зураг хуримын бэлтгэл ажлыг санагдуулж байна.

Гэрэл зургийг эхнэрийн минь эгч Мелина дарсан юм. Тэрээр өнгөрсөн хугацаанд тохиолдсон зүйлээс зөвхөн хамгийн сайхныг нь санаж бай гэж хүсдэг.

Хуриман дээрээ тоглож байсан аяа охиндоо тоглож өгсөн юм.

Энэ шилэн сахиусан тэнгэрийг охин минь ээж гэж нэрлэсэн юм.

Зураг авч байх үед хаанаас ч юм гэнэт цагаан өд бууж ирсэн. Үүнийг эхнэрийн минь эгч "Али дохио өгч байна" гэж хэлсэн юм.



"Энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хосууд энд амьдарч байсан гэдгийг охин минь дурсан санана". Бен

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







