Хурхиралтаас тух алддаг цаг өнгөрөх нь ээ

Америкийн эрдэмтэд хурхиралтаас хамгаалах тариа бүтээжээ. Тоон үзүүлэлтээс харахад манай гарагийн дөрвөн хүн тутмын нэг нь хурхирдаг, тэгэхдээ эрчүүд илүү их хурхирдаг гэнэ. Нас явахын хэрээр байдал улам муудна. Хурхиралтаас болоод зүүд муудаж, өглөө босохоос л толгой өвдөж, тэр бүү хэл гэр бүл салах шалтаг ч болох нь бий.
Хурхиралтаас сэргийлэх тарилга хийлгэснээр хүний хамар доторх зөөлөн хаван хатуурч, 2 жил хагасын хугацаанд унтахдаа элдэв чимээ авиа гаргахаа болих гэнэ. Одоогоор үүнээс сайн арга алга хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд шинэ төрлийн тарилга энэ зунаас худалдаанд гарах бололтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






