Эмчээ хэрхэн сонгох вэ?

Єєрийгєє хамгийн эрvvл гэх эмэгтэйд хvртэл жирэмсний хамгаалалт, жирэмслэлт, тєрєлт, цэвэршилтийн єєрчлєлт гээд заавал мэргэжлийн эмчийн зєвлєгєє авах шаардлага гардаг.

Гинеколог бол эмэгтэй таны эрvvл мэндийн хамгийн чухал тvшиг тулгуур бєгєєд таны хувийн эрvvл мэндийн асуудалд хэн хэнээс илvv чухал vvрэг гvйцэтгэдэг. Хєгжилтэй орны эмэгтэйчvvд шинэ газар ажиллаж, амьдрахаар ирмэгц эхлээд тодорхой хугацаанд єєрийн ашиг сонирхолд тохирсон гинекологоо хайж олоод, дараа нь ажил тєрлєє шийддэг. Харин манайхан хаана ч vзvvлдэггvй, хайнга улс. Зарим нь нэг эмчид vзvvлдэг гэх ч ямар ч бvртгэл хяналтгvй, хааяа нэг очсон болдог агаад нєгєє эмч нь таарвал мэндлэхээс цаашгvй будилна. Нєгєє нь хаана л сайн эмч байна гэнэ, тийшээ очиж vзvvлсээр, хэрэгтэй хэрэггvй эмчилгээ, эм тарианд цаг мєнгєє vрэн, єєрєє єєрийгєє хордуулсаар явдаг. Шуудхан хэлэхэд эрvvл мэнд гэхээсээ илvvтэй гоо сайхан, vс, хумсандаа санаа зовно.

Бvсгvйчvvдийн гаргадаг бас нэгэн эндvvрэл бол олон жил ажилласан, тийм ч нэртэй эмч гэж хошууран цаг хугацаа алддаг. Олон жилийн эмчийн туршлага чухал ч анагаах ухаан маш хурдтай хєгжсєн єнєє vед сvvлийн vеийн ололт амжилтад тулгуурлах нь бодит шаардлага гэдгийг анзаардаггvй. Ний нуугvй хэлэхэд нvдээр, гараар оношлох боломжгvй тийм эрт vед нь євчин эмгэгийг илрvvлэх боломжтой эрин vе ирээд байна. Мєн зєвхєн эмчийн чадвар, туршлагаас гадна нарийн мэргэшил, ерєнхий соёл боловсрол, гадаад хэл, эмнэлгийн орчин, тоног тєхєєрємж, эмнэлгийн байршил зэрэг нь бас л таны бодолцох асуудал. Гэхдээ эмчийг сонгох стандарт аргачлал гэж байхгvй тул эмэгтэйчvvд, бvсгvйчvvд та нараас єєрєєс тань ихээхэн зvйл хамаарах нь мэдээж.


Анхны vзлэг уулзалтын vед эмчээс асуух асуулт:

Єєрийн зовиур, шинж тэмдэгтэй холбоотой болон бусад бvх асуултаа цаасан дээр урьдчилан жагсааж бичээд асуувал оновчтой.
Єєр юуны талаар мэдэх, анхаарах хэрэгтэйг асуу.
Хяналтад орж, дэлгэрэнгvй мэдээллээ єгсєн бол хувийн нууц хэрхэн хамгаалагддаг талаар асуу.
Ямар нэгэн эмийн зvйл бичvvлсэн бол хэрхэн яаж уух, хэрэглэхийг дэлгэрэнгvй асууж тэмдэглэ.
Шаардлагатай vед ажлын бус цагаар утсаар зєвлєгєє єгєх эсэхийг асуу.
Хэзээ дахиж ирэхээ заавал асуугаарай.

Анхны vзлэг уулзалтын дараа та єєрєєсєє асуух асуулт:

- Би энэ эмчийн талаар юу гэж бодож байна?
- Надад ерєнхийдєє ямар сэтгэгдэл тєрсєн бэ?
- Эмч ба эмнэлгийн ажилчид надтай хэр хvндэтгэлтэй хандсан бэ?
- Эмч бид хоёрын яриа хэр эвтэй найртай байсан бэ?
- Эмч миний яриаг анхааралтай сонсож ойлгож чадсан уу?
- Би найдвартай гарт байгаа мэт санагдсан уу?
- Би энэ эмчтэй дахиж уулзмаар байна уу?

Хэрэв ихэнх асуултад та єєртєє нааштай хариулж байгаа бол энэ эмчийг єєрийн гинеколог эмч болгохоор харилцаагаа хєгжvvлэх л vлдлээ. Мэдээж эмч та хоёрын харилцаа маш чухал.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.