Халуунд амархан мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Ха
Зарим хүнсний зүйл зуны халуунд амархан мууддаг. Тэр тусам зах дээр байгаа “шинэхэн” бүтээгдэхүүний чанар маш эргэлзээтэй.

 
Аарцтай, кремтэй, эклертэй нарийн боовнууд

Зуны улиралд хэрэглэхгүй байх хүнсний бүтээгдэхүүн

Дотроо хавчуургатай талх, боов нь халуунд маш хурдан эсч мууддаг. Зарим тохиолдолд 2 цаг л тэсдэг. Иймээс шинэхэн боовыг халуун дээр нь идэж дуусгах хэрэгтэй. Аян замд авч явахын хэрэггүй шүү.
Загас

Зуны улиралд хэрэглэхгүй байх хүнсний бүтээгдэхүүн

Загасны лангуу нь зуны улиралд «хориотой бүс». Бүр идмээр санагдаад байвал нэр хүндтэй томоохон дэлгүүрээс авсан нь дээр. Тэгэхдээ сайн шалгаж аваарай. Шинэхэн загасны загалмай хурц улаан өнгөтэй, нүд нь ширгээгүй, тунгалаг, гадна тал нь  нягт, чанга, өөрийн нь үнэрээс өөр зүйл үнэртэхгүй байх ёстой. Хатаасан загас авсан ч үүнийг санаарай.
Сүү ба сүүн бүтээгдэхүүн

Зуны улиралд хэрэглэхгүй байх хүнсний бүтээгдэхүүн

Манайхан зуны цагт л гэдсээ цайлгахыг боддог болохоор хэрэглэхээс аргагүй. Гэхдээ шалгарсан найдвартай хүнээсээ л авсан нь өлзий болно. Тараг, аарц нь бактер үржих туйлын таатай орчин гэдгийг хүн бүр мэднэ. Харин ундааны саванд хийсэн сүү бол мини-химийн үйлдвэр гэж мэдэх үү?
Өндөг


Өндөг халуунд маш хурдан мууддаг. Иймд сар өдрийг нь харахаас гадна хөнгөхөн сэгсэрч үз. Шинэхэн өндөг бол чимээ гарахгүй. Авч болно. Гэртээ байгаа өндгийг шалгахдаа савтай усанд хийгээд хар. Ёроол руу нь суувал идэж болно, хөвөөд гараад ирвэл хогийн сав руу чулуудаж орхиорой.
Хавч


Манайхан хавч иддэггүй ч хэрэг болж магад гээд оруулахаар шийдлээ. Чанасан хавч бол “табу”. Шинэ, бүр шинэхэн,  дөнгөж сая барьсан, амьд, арзаганан хөдөлж, сүүлээ хавчсан хавчийг л идэж болно. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.