Галбираа хадгалахад тань туслах YouTube-ийн шилдэг 10 фитнес суваг
Элдэв фитнесийн төлбөр төлж мөнгө үрэлгүйгээр галбираа хадгалж, эрүүл мэндээ бодохыг хүсч байгаа бол энэ нийтлэл танд зориулагджээ. Өөрийн хүссэнээр сонгож болох YouTube дээр тавигдсан шилдэг 11 фитнес сувгийг танд хүргэж байна. Дасгал хийсний үр дүн удалгүй мэдэгдэх тул хичээгээд байгаарай. Blogilates Пилатесийн элемент болон хүчний аэробикийг хосолж хийх энэ дасгалыг заах багш Кэйси Хо алдарт дуунууд дээр гүйцэтгэх бөгөөд илүүдэл жингээсээ хурдан хугацаанд сална. Цаг зав муутай хүмүүст 5 минутын видео тохирно.
Official Barstarzz Фитнес-дасгалжуулагчдын баг фитнесээр хичээллэхийн тулд тусгай заал, үнэтэй тоног төхөөрөмжгүйгээр хичээллэж болно гэдгийг өөрсдийн жишээн дээр нотлохыг хичээжээ. Фитнесеер хаана ч хичээллэж болно, бүр ажлын өрөөнийхөө шалан дээр ч болно. Хэрвээ, энгийн дасгалуудаас уйдсан бол энэ сувгийг үзээрэй.
Strength Camp Хүчтэн Эллиот Халс “өөрийнхөө бас нэг хүчтэний хувилбар”-ыг бий болгоход танд туслах байх. Халсын дасгал сургуулилалт маш тодорхой. Зарим нэг дасгалуудыг нэмэлт тоног төхөөрөмж ашиглан хийдэг тул хүндийн жинг өөрт тохируулахыг анхаарах хэрэгтэй.
Clubfitz Компьютерийнхаа дэлгэцээс бүжгийн халуухан дасгалуудыг харж хийгээд л, эдгээр дасгалуудыг дагаж хийхэд үнэхээр л том зааланд олуулаа бүжиглэж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Scooby “Скуби” хочит 54 настай инженер фитнесээр хичээллэхэд нас хэзээ ч оройтохгүй гэдгийг дэлхий дахинд нотолсон. “Гэрийн дасгал сургуулилт” гэдэг бол “хөнгөн чанар”-ын эд биш, бэлтгэлийн зааланд хийж байгаа дасгалуудын адил үр дүнтэй гэдгийг Скуби нотолжээ. Их мөнгө заралгүйгээр төгс биетэй байхыг хүссэн хүмүүст зориулсан видео блог юм.
Yoga with Adriene Эдриэн Мишлерийн суваг таны зочны өрөөг иогийн студи болгон хувиргана. Амьдралын бүхий л нөхцөлд зориулсан иогийн дасгалуудыг заана: ажлын байранд, толгой өвдөхөд, бүр шархалсан зүрхэнд хүртэл зориулсан иог байна.
Fitness Blender Данилл, Келли гэр бүлийн хосууд фитнесээр хичээллэх нь ямар хөгжилтэйг харуулна. Тухайн дасгалыг хийж байхад хэчнээн килокалор шатааж байгаа мэдээлэл дэлгэц дээр гарна. Тоог нь хараад та урамших болно шүү.
Six-pack stomach Төгс гэдэстэй байхын тулд юу хийх ёстойг энэ сувгаар заадаг. Мөн, дасгал сургуулилтыг хэрхэн илүү үр дүнтэй болгох, зөв хооллолтын талаар танд зөвлөгөө өгнө. 6 кубик пресс хийж гэдэсний булчингаа чангалахыг хүсч байсан бол энэ сувгийг үзээрэй.
S Arah Fit Фитнес-зааварлагч, блоггер Сара эрүүл амьдрах ухааныг танд заана. 2006 оноос эхлэн өөрийн сувгийг эрхлэн гаргаж байгаа бөгөөд зөвхөн дасгал заагаад зогсохгүй хоолны жор, бусад зөвлөгөө өгнө.
Body Rock Ямар ч газар, ямар ч цагт хийж болох бас нэгэн дасгалын суваг юм. Илүүдэл өөх тосыг хайлуулах, бодисын солилцоог сайжруулах маш идэвхтэй хийх дасгалууд юм.
Tone It Up Өөрийгөө идэвхжүүлэхийг хүсвэл төгс бие галбиртай дасгалжуулагчийн хичээлийг буюу Tone It Up-ыг үзээрэй. Бонуст нь далайн эрэг, давлагааны дуу чимээ, байгалийн сайхныг мэдрэх болно. Зөв хооллолтын талаар ч танд зөвлөгөө өгнө.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






