Шоколадтай Франц ороомог



Орц:

1.Шоколадны крем,талх (toast)

2. 1 аяга сүү

3. 1ш өндөг

4. cinnamon буюу корица

5. бор сахар (цагаан байж болно)

6. бага зэрэг масло

Алхам 1

Шоколадтай Франц ороомог нь өглөөний цайнд нэн тохиромжтой. Хийхэд хялбар бас амттай

Алхам 2

Шоколадны крем,талх (toast), 1 аяга сүү, 1ш өндөг, cinnamon буюу корица, бор сахар (цагаан байж болно) бага зэрэг масло

Алхам 3

Талхаа элдэж нимгэлнэ. Захгүй цагаан талх байвал илүү тохиромжтой.

Алхам 4

Шоколадны кремээ түрхээд талхаа ороомог болгоно.

Алхам 5

Өндөгөө сайтар хутгаад сүүтэйгээ холиод бэлдсэн ороомогоо дүрж гадуур нь бүрнэ

Алхам 6

Бага зэрэг маслонд ороомогоо шарна

Алхам 7

Cinnamon сахараа холиод шарсан ороомогоо өнхрүүлэн гадуурна бүрээд бэлэн болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.