Меркелийн уйлуулсан Палестин охин Германд үлдэхээр боллоо


A62ac7 merkel palestinian girl x800

Саяхан Германы телевизээр цацагдсан хэлэлцүүлгийн үеэр канцлерь Ангела Меркель Палестины цагаач охинтой ярилцсан юм. Цагаач охин Германы иргэн болох хүсэлтэй байгаагаа ярихад Меркель ингэх боломжгүй, буцаахаас өөр аргагүй гэдгийг тайлбарласан. Гэтэл канцлериас бүтэлгүй хариу сонссон охин шууд нэвтрүүлэгт уйлсан нь онлайн ертөнцөд тарж нэлээд дуулиан болсон юм.

Гэр бүлээрээ Ливаны дүрвэгсдийн хуарангаас дөрвөн жилийн өмнө Германд ирсэн Рийм охин тун сайн герман хэлээр ярьж байв.

Тэгвэл өчигдөр Германы цагаачлалын асуудал хариуцсан сайд Авдан Озогуз охиныг Германд үлдээх болсныг мэдэгджээ.

Сайд “Би энэ жаахан охины хувийн амьдралыг мэдэхгүй ч тэр тун сайн герман хэлээр ярьж байсан. Энд удаан амьдарсан нь харагдаж байсан” гээд цагаачлалын хуулиндаа өөрчлөлт оруулж герман соёлд сайн суралцсан залуу үеийнхэнд хатуурхаж болохгүй болсныг дурджээ.

Герман улс өнгөрсөн жил 200,000 орогнол хүсэгчийг хүлээж авсан бол энэ жил 450,000 хүрэх төлөвтэй байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Soongo (103.229.122.97) 2015-07-21 22:15:36
Санаагаар болдог гэм зэмгүй иймэрхүү хүмүүсийг бол тайван газар амьдруулах л хэрэгтэй байгаа юм даа Чи ийм л хувь заяатай гээд тайван биш орон руу нь явуулах нь буруу ч юм шиг ёстой ядаргаа ялангуяа хүүхдүүд бол ёстой хэцүү шүү дээ ашгүй дээ нэг ч болсон охин хүслээрээ амьдрах үүд нь нээгдсэн байна