Та ямар төрлийн арьстай вэ

Та өөрийгөө ямар төрлийн арьстай вэ гэдгийг тодорхой мэдэхгүй хирнээ сайн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд байгаа юм биш биз. Хэрвээ тийм бол эхлээд арьсныхаа төрлийг тодорхой болгоод түүнд тохирох жоруудыг хэрэглэх хэрэгтэй. Ингэж чадвал тан арьс үргэлж толигор, залуу насаа удаан хадгалж чадна.  Наснаасаа залуу харагдах боломж ч бий.


Хүний арьсыг ерөнхийд нь тослог, хуурай, холимог, хэвийн, эмзэг гэсэн төрлүүдэд хуваадаг.

Одоо та эдгээр төрлийн аль вэ гэдгийг мэдэхийн тулд доорх аргыг хэрэглээрэй. 

Энэ аргыг хэрэглэхийн тулд танв 1 ш нимбэгний шүү, 125мл нэрмэл ус, 1 халбага оливын тос хэрэгтэй. Эдгээр бэлдсэн зүйлээ хооронд нь холиод 3 ш мөс хий. Мөсөө хайлж байх хооронд нүүрээ маш сайн цэвэрлэ. Хийсэн мөс тань хайлж дууссан бол нүүрэндээ түрхээрэй. Ингээд 3 цагийн дараа нүүрний цэвэрлэгч хөвөнгөөр цэвэрлэнэ. Эхлээд духаа дараа нь хамар, эрүүгээ тус тусад нь үрнэ. Цэвэрлэсэн 3 хөвөн цэвэрхэн байвал хуурай, хөвөн бараан өнгөтэй болсон бол тослог, бага зэрэг бараан байвал холимог арьс гэж мэдэж болно.


Энэ аргаас хялбархан бас нэгэн арга байна. Нүүрээ угаагаад арчихгүйгээр хатаана. 30минутын дараагаар хэрэв таны арьс тослогтсон байвал тослог, таталдаж аргасан бол хуурай, ямар нэг өөрчлөлт илрээгүй бол хэвийн, улайж хорсох хандлагатай бол эмзэг гэсэн үг. 




Хүний арьс байгаа орчин, улирал, сарын тэмдэг, эмийн хэрэглээ, дотор эрхтэний үйл ажиллагаа, идэж байгаа хоол хүнс гэх мэт маш олон зүйлээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг. Тиймээс улирал болгон өөрийнхөө арьсыг дахин дахин тодорхойлж, тухай бүрд нь тохирсон арчилгааг хийж байгаарай.Та өөрийнхөө  арьсыг яг ямар тарлийн арьстай гэдэгт эргэлзэж байвал мэргэжлийн гоо сайханч нарт хандаарай. 

Таны арьс үргэлж толигор, гэрэлтсэн байх болтугай 
.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.