Сүхбаатарын талбайд хүүхдийн хөлбөмбөгийн хөтөлбөр боллоо


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран “Хүүхэд-Хөлбөмбөг-Ирээдүй” хөтөлбөрийн нээлт Сүхбаатарын талбайд “эгшиглэлээ”.Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хүүхэд, багачуудын хүсэл тэүүллээс үүдэлтэй бөгөөд тэдэнд зааж, сургах багш нарыг бэлтгэх явдал билээ. Нийт 21 аймгийн бүх сумдын биеийн тамирын багш нарт сургалтыг явуулах бөгөөд энэхүү хөтөлбөр нийт 4 жилийн хугацаанд хэрэгжинэ.

 

2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр. Монголын Хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал Сүхбаатарын талбайд боллоо. Нийт 21 аймгийн төлөөллийг хамруулсан Grassroots-ийн багш нарыг бэлтгэх сургалт 2012 оны 8 дугаар сарын 28-наас эхэлсэн бөгөөд энэ өдөр эдгээр багш нар сурсан эрдмээ нийт ард түмэндээ “Хөлбөмбөгийн баяр”-ын үеэр тайлагналаа.

 

Нээлтийн ажиллагаанд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Б.Ганболд, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Grassroots хөтөлбөрийн зохицуулагч Испани улсын иргэн Хорхе, Азийн бүсийг хариуцсан мэргэжилтэн Малайз улсын иргэн Жейсинг, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны сургагч багш Герман улсын иргэн Хорст, Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны сэтгүүлч Франц улсын иргэн Мухаммед,Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Загдсүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Отгонцагаан, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Боловсрол хариуцсан Газрын дарга Эрдэнэчимэг, БТСГ-ын хуульч Сүх-Очир МХБХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүд оролцлоо.

 

Хүүхдийн хөлбөмбөгийн баярт оролцсон хүүхэд бүрт JCI, ХасБанк, Шүртбулаг ХХК-ийн бэлгийг гардуулан өгсөн байна. Сургалтад оролцсон бүх багш нар шалгалтаа амжилттай өгч, тус тус аймаг дүүрэгт энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх итгэл дүүрэн нутгийн зүг хөлгийн жолоо заллаа.

 

Энэхүү хөтөлбөр Хөвсгөл аймагт 2012 оны 9 дүгээр сарын 03-наас 08-ны хооронд хэрэгжих бөгөөд нийт 25 сумын 33 багш нар хамрагдаж байна. Энэ онд нийт 5 аймагт хэрэгжих бөгөөд үүнд Хөвсгөлөөс гадна Ховд, Дорнод, Баян-Өлгий, Дархан-Уул аймаг багтсан.

 

 

 

chuhal.mn 

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.