Дэлхийн хамгийн бяцхан, баян өв залгамжлагчид


1. Ханхүү Жорж 

2013 оны 7-р сарын 22 нд Кембрижийн хунтайж Уйльям болон гүнж Кэйт Мидлтон нарын анхны  хүү болон мэндэлсэн. Тэрээр хаан ширээг залгамжлах гурав дахь ханхүү юм. Тэрээр 1 тэрбум долларын  хөрөнгөтэй бөгөөд жилд 400 сая фунт стерлинг авдаг юм. 


2. Сури Круз 

Өдгөө 8 настай тэрээр дэлхийн хамгийн загварлаг охины жагсаалтанд байнга ордог. Жүжигчин Том Круз болон Кэти Холмс нарын охин болж мэндэлсэн юм. Dolce&Cabbana - ын нөмрөг 2140 долларын үнэтэй эсвэл  Marc Jacobs, Chloe, Burberry -ын даашинзны цуглуулгыг өдөр тутамдаа өмсөж байгаагаас харахад хичнээн хэрэглээ өндөртэй гэдэг нь харагдаж байна. Тэрээр 270 сая долларын хөрөнгөтэй юм. 



3. Валентина Палома Пино 

Жүжигчин Сальма Хаек болон Францын тэрбумтан Франсуа Анри Пинаулт  нарын охин. Тэрээр улаан хивсний ёслол гэх мэт олон том арга хэмжээнд аав ээжтэйгээ явж байгаа нь харагддаг. Валентина Палома Пино  3 хэлээр чөлөөтэй ярьдаг. Франсуа Анри Пинаулт 12 сая ам долларыг охиныхоо нэр дээр болгожээ. 
 



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(46.188.10.239) 2015-08-14 00:43:11
Монгол баячуудын хажууд чапаакнууд байна даа