Гэртээ маск бэлтгэх 5 арга
Амралтын өдрүүдэд хэрэгжүүлэх маскны зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр маск хэрэглэснээр та гоо сайхны салон орох, янз бүрийн маск худалдан авах шаардлагагүй. Гэхдээ маш энгийн хийхэд хялбархан.




1. Арьсыг сэргээх маск бэлтгэх арга
Энэ тун энгийн хялбар арга юм. Өндөгний цагааныг бага зэрэг нимсэгний шүүс нэмээд нүүрэндээ тавиарай. Энэхүү маск нь аны үхэжсэн арьсыг сэргээж, өнгөлөг, гэрэлтсэн болгох болно.

2. Арьсыг өнгөлөг болгох маск бэлтгэх арга
1 ширхэг өндөгний цагаан, 1 хоолны халбага сүү, 1 хоолны халбага зөгийн бал, сайтар жижиглэсэн гааны навчтай холиод сайтар хутга. Энэхүү маскийг 15 минут тавиад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Арьсыг өнгөлөг, гялалзсан болгохоос гадна гүн чийгшүүлэх үйлчилгээтэй юм.

3. Арьс залуужуулах маск бэлтгэх арга
Зөгийг балыг овъёосны гурилтай хольж сайтар хутгаад нүүрэнд тавихад л хангалттай. Маскаа 10 минут тавиад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Энэхүү маск нь таны арьсны нүхжилтийг багасгахаас гадна залуужуулах давхар үйлчилгээтэй.

4. Гүн цэвэрлэгч маск бэлтгэх арга
Арьсаа гүн цэвэрлэхийн тулд танд хагас аяга сүү, гоньдны навч, 1 хоолны халбага зуун настын шүүс байхад болно. Бэлтгэсэн зүйлсээ хооронд сайтар хольж хутгаарай. Өтгөн болсон маскаа нүүрэндээ 2 минут орчим тавиад бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Арьсыг гүн цэвэрлэхээс гадна, арьсыг зөөлрүүлж өгнө.

5. Арьс чангаруулах массаж
Хуруугаа нүүрэндээ массаж хийх нь чангаруулах маскнуудаас илүү үр дүнтэй байдаг. Та хурууны өндгөөр хацраа гаднаас нь дотогш тойруулан ил, илэх болгондоо арьсаа 2 тийш бага зэрэг татах маягаар хийгээрэй. Нүдээ мөн адил тойруулан массаж хийнэ. Энэхүү массажийг өдөрт 1 удаа хийх бөгөөд 5-10 минут иллэг хийхэд хангаттай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







