Давсаар ганцхан хоол амтладаггүй

Бидний өдөр тутам хоол хvнсэндээ өргөнөөр хэрэглэдэг давсанд хоол амтлахаас илүүтэй ахуйн бусад ямар зориулалтаар өргөн хэрэглэж болдог талаарх мэдээллийг хvргэе.

♦ Цахилгаан зуухан дээр vvссэн толбыг давсаар vрвэл амархан арилна.
♦ Халуун савны дотрыг давстай усаар зайлвал өнгө орохдоо амархан.
♦ Хулдаас, модон шал болон ширээн дээр асгасан бэхний толбыг давсаар арчиж арилгадаг.
♦ Тортог сууж, шарласан цонхны торон хөшгийг давстай усанд дэвтээгээд угаахад өнгө сайн ордог.
♦ Хувин, савны ёроолд тогтсон өнгөрийг давс хийж дэвтээн арилгахад дөхөмтэй байдаг.
♦ Цантсан цонхыг давстай усаар угаах нь vр дvнтэй.
♦ Өвлийн цагт цонхны завсар жижигхэн саванд давс хийж тавибал шил нь бараг цантдаггvй.
♦ Шаазан аяга тавгийг бага зэрэг давстай бvлээн усаар угаавал сайхан өнгө орно.
♦ Давстай бvлээн усанд хөлөө дvрвэл ядаргаа амархан гарна.
♦ Тэжээлийн тосыг шингэхийнх нь vед давстай усаар бигнэвэл арьс цайрч, нvvрний хаван багасдаг. Нэг аяга усанд нэг цайны халбага давс орохоор тооцоорой.

Эх сурвалж: ugluu.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.