Мисс Т.Батцэцэг төрсөн өдрөөрөө сайн үйлс хийлээ
Дэлхийн мисс, азийн топ модель Т.Батцэцэг нь олон зүйлийг ард түмэндээ ойлгуулж, нэгтгэж чадсан бахархам мисс. Тэрээр даруу төлөв төдийгүй ухаалаг,энэрэнгүй гэдгээ харуулж олон сайхан хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийж, эх хүүхдүүдэд туслаж ажиллахыг зорьдог билээ. Тэрээр энэ удаа өөрийн төрсөн өдрийг амьдралын боломж тааруу эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй ар гэрийг сонгон хүүхдүүд нь хичээлийн хэрэгсэл бэлдэж өгч, өөрийн чадлаараа тус болохыг зорьсон байна. Энэ нь зөвхөн өөрийгөө харуулах гэсэн хэрэг биш бөгөөд олон нийтийг энэрэнгүй, бусдад туслах ариун сэтгэлийг бадраах зорилготойгоор хийсэн гэдгээ нуусангүй.

Т.Батцэцэг: Би өөрийн чадал хүрэх тэр цэгээс цааш хичээж илүү ихийг хийх болно.

Монголын ирээдүй болсон дүү нартаа зөв үлгэрлэж, туслах зорилго тавин, өөрийн санаачлагаар хөдөлмөрлөж яваа залуу манлайлагч бүсгүй юм. Бид түүнийг дэмжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







