Анхны “Fashion Channel” нээлтээ хийнэ


Монгол улсад анх удаа хувцас загвар, гоо зүйн чиглэлээр 100% дагнасан “Fashion Channel” телевиз нээлтээ хийх гэж байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос цацалтын албан ёсны тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй уг суваг “Монголын Загварын Суваг” гэдгээрээ бусад гадаадын загварын сувгуудаас ялгаатай.“Fashion Channel” бол “Загварын ертөнцийн мэдээллийн эх сурвалж” юм.

Тус телевиз загварын ертөнцөд хамаарах 20 гаран булантай бөгөөд Монголын загварын салбар, дэлхийн загварын ертөнцийн мэдээ мэдээлэл, бүх төрлийн контентийг 24 цагийн турш тасралтгүй цацах эфирээрээ хүргэнэ.

“Fashion Channel” албан ёсны нээлтээ энэ сарын 8-д Нүхтэд байрлах Corprate Hotel & Resort nukht-д болох юм.

Монголын “ТОП”-ууд энэ өдөр хүндэт зочдоор морилон ирж, Модель Nora, Sugi нар загварын тайзыг зохион байгуулж, Монголын загварын агентлагууд нэгдсэн байдлаар оролцож байна. Уг нээлтийн үйл ажиллагаа өдөр тутмын шоу цэнгээний хэмжээнд бус олон улсын анхаарал татсан загварын томоохон арга хэмжээ гэдгээрээ онцлог. Энэ өдөр Улаан хивсний ёслол, Үзэсгэлэнгийн арга хэмжээ, Албан ёсны нээлт, /Art, Fashion, video art/, Fashion show /Designers, Models/, Fashion party /Хамтлаг, дуучид/ гэсэн 4 үндсэн хөтөлбөртэй. Уг арга хэмжээнд 500-600 орчим зочид төлөөлөгчид уригдаад байна.




 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.