Оддын хамгийн үнэтэй хурим
Дэлхийд нэр алдар нь түгсэн олны танил эрхмүүд өөрсдийн хуримандаа хичнээн төгрөг зарцуулсан нь уншигч бүсгүйчүүдэд маань сонирхолтой байх болов уу? Зарим нь ч үнэхээр санаанд багтамгүй өндөр үнээр хуримаа хийжээ.
Элтон Жон, Девид Фурниш
Нийт зардал: 1 сая фунт. Тэд 2005 оны 12 дугаар сард гэрлэсэн бөгөөд энэ хурим үнэхээр олныг гайхашруулж чадсан юм. Ойролцоогоор 600 орчим зочид ирсэн байна.









Бред Питт, Женнифер Анистон
Нийт зардал: 1 сая доллар
Бред "Ноён хатагтай Смит" кинонд дүр бүтээхээс өмнө тэд тансаг хурим хийсэн, аз жаргалтай хосууд байлаа. Тэд 2000 онд Малибуд хуримаа хийсэн ба "Найзууд" кинонд Жентэй хамтран тоглосон Кортней Кокс, Девид Швиммер зэрэг 200 гаруй зочид ирсэн байна. Гэвч тэдний гэрлэлт 2005 онд дуусчээ.

Николь Кидман ба Кейт Урбан
Нийт зардал: 250,000 ам доллар. Зарим хосуудыг бодвол тэдний хуримыг зардал багатай болсон гэж хэлж болно.

Салма Хаек ба Францис Хенри Пинаулт
Нийт зардал: 3-3,5 сая доллар. Тэдний хуриманд ойр дотны хүмүүс л ирцгээсэн байна

Том Круз Кети Холмс нар
Нийт зардал: 2 сая доллар

Хилари Дафф болон Майк Комри
Нийт зардал: 3 сая доллар

Ханхүү Уиллиам ба Кейт Миддлетон
Нийт зардал: 50 сая фунт стерлинг. Тэдний хуриманд ойролцоогоор 1900 зочид хүрэлцэн ирсэн ба маш олон улсын телевизийн нэвтрүүлгээр шууд дамжуулагдаж байсан.

Ким Кардашиан ба Крис Хамприс
Нийт зардал: 5 сая доллар. Харамсалтай нь тэд 72 өдөр л хамтдаа амьдарсан. Тэднийг салсны дараа Кимийг өөрийн нэр хүнд болоод карьерийг өсгөхийн тулд Кристэй хурим хийсэн гэх яриа олны дунд гарч байсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







