Эрч хүчтэй өглөөний эхлэл хар кофе
Ажлын ачаалал ихтэй үед алжаалаа тайлан тайвширахад туслах зүйл бол кофе гэдэгт хэн ч маргахааргүй болжээ. Хар кофе нь сэтгэл санаа тайвшруулах, цусны эргэлтийг сайжруулах гэх мэт хүний биед олон сайн нөлөөтэй юм. Сүүлийн үед дэлхий нийтээрээ кофе уудаг хүмүүс натурал кофе ууж байна. Энэ нь хүний цусан дахь холестринийг зайлуулах сайн талтай бөгөөд таргалалтын эсрэг жоронд хар натурал кофе ордог билээ. Япончууд хүнсэндээ дэлхийд хамгийн найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс. Тэд өдөрт дор хаяж 4 аяга натураль хар кофе уудаг нь ийм л учиртай юм байна.

Кофены 10 ач тус
1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай.
2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм.
3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна.
4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр хэлбэл өдөрт 1-2 аяга хар кофе ууж байвал та бие засах гэж хэдэн арван минут суухаа болиноо гэсэн үг.
5. Тамирчдын тэсвэр хатуужлыг нэмдэг. Түүнчлэн, хөдөлгөөний эвсэл нь сайжирдаг гэнэ. Тийм ч учраас Олимпийн тэмцээнд “хяналтанд авах” бодисын жагсаалтад кофег оруулсан байна.

6. Сэтгэлээс унах байдлыг багасгадаг. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар кофе уудаг байсан хүүхдүүд том болоод сэтгэлээр унах түвшин нь харьцангуй бага байсан гэнэ.
7. Паркинсоны өвчнөөр өвчлөхөөс боломжийг багасгадаг. Тусдаа хийгдсэн 6 туршилтаар кофе хэрэглэгчид уудаггүй хүмүүстэй харьцуулахад 80% бага энэ өвчнөөр өвчилдөг гэсэн дүгнэлт гарчээ.
8. Тамхины хор нөлөөг саармагжуулдаг. Архаг тамхичдыг зүрх болон элгээ хордуулах нөлөөллийг нь багасгадаг.
9. Багтраа болон толгойны өвчинг намдаана. Кофейны агууламж нь толгойн өвчнийг намдаахад нөлөөлдөг байна.
10. Элэгний төрөл бүрийн өвчин тусах магадлалыг багасгадаг. Өдөр бүр 2 аяга кофе уудаг хүмүүс элэгний циррозоор өвчлөх эрсдэл 80% бага байдаг.

Судалгаагаар кофег гэрийн эзэгтэй нар харьцангуй бага хэрэглэдэг нь тогтоогджээ. Харин оффисын болон ээлжийн ажилтнууд, оюуны хєдєлмєр эрхэлдэг хvмvvс илvvтэй хэрэглэдэг ажээ. Мєн эмэгтэйчvvд эрчvvдээс илvv их кофе уудаг нь тогтоогдсон. Ахимаг насны хvмvvс кофег нэлээд тохируулж хэрэглэдэг байна. Єдєрт 2-4 аяга кофе уудаг хvмvvсийн зvрх судасны євчнєєр євчлєх магадлал 53 хувиар буурдаг гэнэ. Гэхдээ нойронд муу, даралт ихтэй хvмvvс кофены хэрэглээг эрс багасгах шаардлагатай.
Кофег хэтрүүлэн уухгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







