Олныг хамгийн их гайхашруулсан хосууд

Тэдний амьдрал дэлгээд тавьсан ном шиг л ил байдаг. Зарим нь хичнээн нууж байсан ч хурц хараатай хэвлэлийнхэн тэднийг хэдийнэ олоод мэдчихсэн байдаг шүү дээ. Энэ удаад олон түмнийг гайхашруулж басхүү цочроож чадсан хосуудыг танилцуулах гэж байна.
Леонардо Ди Каприо болон Рианна. Тэд гэнэтхэн энд тэнд хамтдаа яваа нь зурагчдын дуранд өртсөн байсан. Хэдийгээр тэд албан ёсоор болзох болсноо мэдэгдээгүй ч хамтдаа цагийг өнгөрөөж, зугаалж байгаа нь тодорхой болсон юм. 



Сүки Уатерхаус болон Бредли Күүпер. Царайлаг залуу Burberry брендийн загвар өмсөгч залуухан бүсгүйтэй янаг амрагийн харилцаа тогтоосон ч төд удалгүй дуусгавар болсон. 



Женнифер Лауренс болон Крис Мартин. Өөрийн хоёр хүүхэд болоод үзэсгэлэнтэй эхнэрээ орхин Женнифертэй нийлсэн ч тэдний харилцаа мөн л удаан хугацааных байж чадаагүй билээ. 



Роберт Паттинсон болон ФКА Твигс. Тэднийг хоорондоо тийм ч тохиромжтой хосууд гэж хүмүүс үздэггүй байна. Гэвч тэдэнд олны үзэл бодол хамаагүй байсан бололтой. Учир нь тэд хэдийнэ сүй тавьсан. 



Жеорж болон Амал Клүүни. Тэд бол ярих юмгүй сайхан хос юм. 



Ким Кардашиан болон Кане Уэст. Элдэв цуу ярианы гол эзэд боловч тэд хоёр биендээ маш сайхан тохирсон хосууд билээ. 



Жастин болон Жессика. Нэг нь маш авъяаслаг дуучин бол нөгөө нь халуухан жүжигчин бүсгүй. 









Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.