Жастин Биберийн шүтэн бишрэгч таалал төгсчээ

35 настай Тобиа Стребел гэгч эр өнгөрсөн 21-ий өдөр таалал төгсчээ. Түүнийг Калифорниа мужийн Норт Хиллс дэх дэн буудлын өрөөнд амьсгал хураасан байсныг цагдаагийн байгууллага мэджээ. 




Тобиа дуучин Жастин Биберийн үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд түүнтэй адилхан царайтай болохын тулд 100,000 ам долларыг гоо сайхны хагалгаанд зарцуулсан байна. Одоогоор түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ажээ. Шинжээчдийн тогтоосноор түүнийг 8 дугаар сарын 21-ий өдрийн оройн 5 цагийн үед нас барсан хэмээжээ. Энэ хэрэг явдал болохоос өмнө тэрээр сураггүй алга болсон ба хамгийн сүүлд Лос Анжелесийн Холливуудад харсан байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.