Хүчирхэг эмэгтэйчүүдээс асуух 5 асуулт

Эмэгтэйчүүдийн баярт зориулан дэлхийд өөрийн чадвараар нэр хүнд, алдар гавъяагаа дуурсгаж яваа таван хүчирхэг эмэгтэйд таван асуулт тавьсныг хүргэе. Эдгээр эмэгтэйчүүд бүгд дэлхийн хүчирхэг 50 эмэгтэйн тоонд багтаж, өөрсдийн авьяасаар амжилтад хүрч дэлхийн хөрөнгөлөг 500 хүнд багтсан юм.
Опра Уинфри
“Harpo” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, хөтлөгч.
-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?
-Би өөрийнхөө мэдрэмжийг дагаж гаргасан шийдвэр бүр зөв байдаг. Харин би миний дотроос гарч байгаа дуу хоолой, мэдрэмжээ сонсч дагалгүй гаргасан шийдвэр ихэнхдээ муу үр дүн авч ирдэг. Мэдрэмж гэдэг бол хүний амьдралын GPS систем юм. Тухайн зүйлийг хийх үү, үгүй юу гэдгээ сэтгэл санааны хөтөч системээ ашиглан шийдэх нь зөв. Та өөрийн сэтгэл доторх хаалгаар эхэлж шагайгаад юу мэдэрч байгаагаа сонсч сурах нь чухал.
-Багын тань мөрөөдлийн ажил юу байсан бэ. Мөн яагаад?
-Би багын л зурагтын хөтлөгч болно гэж боддог байсан. Хэрэв би өөрийн гэсэн шоу хийдэггүй байсан бол дөрөвдүгээр ангийн багш болох байсан байх. Гэхдээ хичээл бус туршлага зааж өгдөг багш болох байсан. Учир нь манай дөрөвдүгээр ангийн багш хатагтай Данкан надад сурах, өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэдрэмжийг бий болгож өгсөн хүн.
-Эмэгтэйчүүд манлайлагч болоход хамгийн их саад болдог зүйл нь юу гэж боддог вэ?
-Битгий ай. Өөртөө итгэ. Өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Дутагдалгүй байна гэж байхгүй, гэхдээ түүнийгээ мэдэж, хянана гэдэг хамгийн чухал. Бусад хүн дутагдлаа хэрхэн үнэлдэгийг мэдэхгүй юм. Хэрэв та хийж байгаа зүйлээ дуусгах итгэлгүй, хийж байгаа зүйлийнхээ төлөө үхэхэд бэлэн биш байвал та өөрийн дуртай зүйлээ хараахан олоогүй байна гэсэн үг. Таны дуртай зүйлийг хэн нэгэн нь танд зааж, хэлж сургахгүй. Юу мэдэрч байгаагаа хүн өөрөө л мэднэ. Хэн ч таныг юу хийж чадах, юуг хийх ёстойг хэлэх эрхгүй. Үүнийг өөрөө л хийж чадна.
-Танд ямар эмэгтэй урам зориг өгдөг вэ. Яагаад?
-Таван жилийн өмнө би Моника Жорж гэж эмэгтэйгээс ярилцлага авсан юм. Би хэзээ ч түүний гайхамшигтай сэтгэлгээ, амьдрах дүүрэн хүсэл эрмэлзлийг мартаж чаддаггүй юм.
Та төсөөлөөд үз дээ. Та анхныхаа хүүхдийн үрийн зулайг үнэрлэхээр эмнэлэг рүү явж байя. Та хүүхдийнхээ тэр бяцхан гар, хөлийг нь атгаж барихыг тэсч ядан хүлээж байхад эмч танд тун таагүй мэдээ дуулгана. Учир нь, та эмнэлэгт байх үеэр хүний бие махбодийг иддэг нян халдварласны улмаас хүүхдээ гаргахгүй байх эсвэл гар, хөлөө тайруулахтай нүүр тулна. Эмч нар түүний амийг аврахын тулд гар, хөлөө авахуулыг .... Мөн хүүхэд нь эндэж магадгүйг дуулгасан байна.
Моникагийн хувьд хүүхдээ эсэн мэнд үлдээхийн тулд хоёрдахь сонголтыг хийсэн эмэгтэй. Тэрээр хагалгаа хийлгэж хүүхдээ төрүүлээд гар хөлөө тайруулсан. Хоёр сарын турш тэрээр 37 хүнд хагалгаа хийлгэсний үр дүнд эрүүл охинтойгоо гэртээ харьж чадсан юм. Хэдий тэр хоёр хөл, гаргүй болсон ч хэзээ ч өөрийгөө өрөвдөж, бусдаар өрөвдүүлж байсангүй. Харин ч тэрээр нүүрэндээ инээмсэглэлтэй, зүрхэндээ амар амгалантай гэртээ харьсан юм.
Би 2008 онд түүнтэй анх ярилцаж байхад “Мэдээж би охин Софигийнхаа хумсыг будаж, бусад ээж охидын хийдэг зүйлсийг хийж чаддаггүйдээ сэтгэл өвддөг. Хэрэв танд золгүй зүйл тохиолдвол хүүхэддээ яаж сайн ээж нь чадах билээ гэж боддог ч би хэзээ ч бууж өгөхийг хүсдэггүй” гэж байсан юм.
-Таны үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг вэ?
-Миний үеийнхэн бага зэрэг зарчимч байх хэрэгтэй шиг санагддаг. Бид хойч үеийнхээ үлгэр дуурайлал байх тул үүнд дор бүхнээ анхаарах нь чухал гэж боддог.
Изабел Ийлэт
“Goldman Sachs”-ийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хариуцсан захирал.
-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?
-Хоёр сайн шийдвэр санаанд маань бууж байна. Эхнийх нь гэвэл Лондоноос Парис руу нүүсэн явдал. Миний анхны дарга маань Лондон дахь компаниа өргөжүүлж Парист нээж, тэнд намайг ажиллахыг санал болгосон юм. Шинэ газар, шинэ зүйл гээд энэ нь надад маш том туршлага, дэвшилт болсон.
Хоёр дахь нь нөхөртэйгээ гэрлэсэн. Нөхөр маант олон зүйл дээр намайг дэмждэг. Тэр маань намайг карьертаа анхаарал хандуулах боломж олгож гэртээ хүүхдүүдээ өсгөх шийдвэр гаргасан. Харин хамгийн муу гэхээсээ илүү хэцүү шийдвэр санаанд орлоо. Энэ нь хүүхдээ төрүүлээд долоо ч хоноогүй байхдаа эргэж ажилдаа орсон явдал. Би гэр бүлийнхэнтэйгээ байх чухал цаг хугацаагаа алдаж байгаадаа харамсдаг байсан ч үүнээс өөр сонголт байгаагүй. Харин энэ шийдвэрээ эргээд сайн шийдвэр болгосон. Учир нь би ажилтнууддаа эмэгтэй хүнийхээ хувьд хийх ёстой бүх зүйлийг хийж үзэх боломжийг бүрэн олгодог.
-Багын тань мөрөөдлийн ажил юу байсан бэ? Мөн яагаад?
-Би багадаа Францын армийн нисгэгч болохыг мөрөөддөг байсан. Миний аав цэргийн хурандаа байсан юм. Би аавынхаа мэргэжлээр, түүний карьераар маш их бахархдаг. Учир нь түүний мэргэжил сорилт, бие даасан байдал, зөвхөн улсынхаа төлөө гэх хатуу зарчимтай. Хэдий би мөрөөдөлдөө хүрч чадаагүй ч, ааваасаа их зүйлийг сурч, мэдэж авсан.
-Эмэгтэйчүүд манлайлагч болоход хамгийн их саад болдог зүйл нь юу гэж боддог вэ?
-Нэг бодит саад гэвэл олон авьяаслаг эмэгтэйчүүдэд удирдагч, гол хүн болох боломж дутагдаж байна. Мөн зарим эмэгтэйчүүдэд өөртөө итгэх итгэл дутмаг байдаг гэж бодож байна.
-Танд ямар эмэгтэй урам зориг өгдөг вэ. Яагаад?
-Саймон Вэйл. Тэр бол жинхэнэ баатар, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч. Тэрээр Дэлхийн II дайны үеэр Освенцийн хорих лагерьт хоригдож байгаад суллагдаж, амьд үлдсэн. Тэндээс суллагдаад өөрийн улсдаа очих Валерий Гискардын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад, Европын парламентын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Би түүнийг энэ бүх карьерынхаа туршид өөрийнхөө төлөө бус бусдын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж байгаад нь биширдэг.
-Таны үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг вэ?
-Миний үеийн эмэгтэйчүүдийн хамгийн том сорилт нь ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрт байдлыг хадгалах гэж бодож байна. Дан ганц миний үеийн гэлтгүй бүхий л эмэгтэйчүүд өөрийн хувийн амьдралыг золиосолгүй өөрт байгаа бүхий л хүч, чадвараа бүрэн ашиглаасай гэж хүсдэг.
Сюзан Уойкики
Youtube-ийн гүйцэтгэх захирал.
-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?
-Анхныхаа хүүхдийг тээж байхдаа 1999 онд 20-хон ажилтантай дөнгөж шинээр үйл ажиллагаагаа эхэлж байсан “Google”-д ажиллах болсон нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Буруу шийдвэрийн хувьд хүүхдээ төрснийх нь дараа гөлөг болон бүжин гэртээ тэжээх болсон явдал. Одоо хүүхэд минь амьтны харшилтай болсон.
-Багын тань мөрөөдлийн ажил юу байсан бэ. Мөн яагаад?
-Намайг бага байхад интернэт гэж зүйл байдаггүй байсан. Тийм зүйлийн талаар ч мэддэггүй байсан. Харин би фото-сурвалжлагч болохыг мөрөөддөг байлаа. Зураг болгон нэг түүхийг өгүүлдэг учраас тэр. Эсвэл хорт хавдартай хүмүүсийг бүрэн эдгээх эм зохион бүтээхийг хүсдэг байсан. Би хүмүүст тусалж, тэднийг өвчнөөс эдгээдэг эм зохион бүтээдэг биохимич болохыг мөрөөддөг байлаа. Харин одоо бол би дэлхий даяар нэвтэрсэн шинэ үйлчилгээг бий болгож, хүмүүст тусалж байна. Хэдий би багадаа мөрөөддөг байсан мэргэжлээ эзэмшиж чадаагүй ч багийнхаа мөрөөдлийн мөн чанарыг биелүүлж чадсан гэж боддог.
-Эмэгтэйчүүд манлайлагч болоход хамгийн их саад болдог зүйл нь юу гэж боддог вэ?
-Олон эмэгтэй карьер, сайн ээж байхыг нэгэн цагт зэрэг зохицуулж чаддаггүй. Эхлээд тэд аль алинийг нь зэрэг зохицуулахыг оролддог ч эцэст нь бууж өгөх шаардлагатай болдог. Ихэнх эмэгтэйчүүд эдгээр сонголтоос карьераа эхэнд тавьдаг. Амьдрах хэрэгцээ учраас өөр аргагүй. Эмэгтэй хүн гэрээсээ гадуур ажиллах нь чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүүхдээ бага насанд нь өөрөө асарна гэдэг маш чухал. Амьдрал ямар баялаг, амьдралд эзэн нь байх ёстой гэдгийг хүүхэддээ ойлгуулах нь чухал. Би ажлаасаа илүү эртээ менежмент, зохион байгуулах туршлагийг сурсан.
-Танд ямар эмэгтэй урам зориг өгдөг вэ. Яагаад?
-Мари Кюри. Тэр бол Нобелийн шагналыг хүртсэн анхны эмэгтэй. Мөн энэ шагналыг физик, хими гэх хоёр төрөлд хүртсэн ганц эмэгтэй. Түүний шинжлэх ухааны нээлт нь олон хүнд эерэг үр дагаварыг авч ирсэн. Мари Кюри өөрийн эхлүүлсэн судалгаандаа маш тууштай ажиллаж маш хичээнгүй эмэгтэй байсан. Мөн хоёр хүүхдийн маш сайн, амжилттай ээж байсан. Энэ л миний түрүүнд хэлээд байсан зүйл шүү дээ.
-Таны үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг вэ?
-Бид өдөр бүр интернэтэд холбогдож, цаг өнгөрөх тусам интернэт гэх зүйлээс хараат болж байна. Энэ нь хойч үеийнхэнд бидний өмнө хийдэг байсан байгалиа танин мэдэх, найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх зэрэг үйл ажиллагааг үгүй хийж байна. Тиймээс бидний үеийн эмэгтэйчүүд залуу эмэгтэйчүүд болон гэр бүлдээ жинхэнэ, бодит зугаалга, дижитал үйлчилгээнээс хол байхыг сануулж байх нь чухал гэж бодож байна. Үүний тулд бид өөрсдөө энэ бүхнийг эхлүүлэх нь чухал сорилт болох юм.
Сюзан Чэмбэрс
“Wal-Mart” сүлжээ дэлгүүрийн олон нийттэй харилцах салбарын тэргүүн.
-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?
-Миний амьдралдаа гаргасан зөв шийдвэрүүдийн нэг нь 36 жилийн өмнө сохор болзоонд явж нөхөртэйгөө танилцсан явдал. Бид хоёулаа маш амжилттай карьертай болсон. Нөхөр маань гурван хүүхдээ асрахын хажуугаар бизнесээ эрхлэх итгэлийг надад өгдөг байсан. Бид нэг баг. Хэрэв би түүний дэмжлэггүй байсан бол одоо ийм байдалтай байхгүй байсан болов уу. Харин миний амьдралдаа хийсэн буруу, хамгийн муу шийдвэр бол хөгжмийн карьераа орхисон явдал. Би коллежид нэг хамтлагийн гоцлол дуучин байхдаа гэр бүлийн бизнесээ дэмжих шаардлагатай тулсан. Би одоо хэр дуулдаг ч өмнө байсан шигээ сайн дуулж чаддаггүй. Магадгүй энэ нь миний хамгийн буруу шийдвэр байсан болов уу. Хэрэв би дуучны карьераа орхиогүй байсан бол одоо маш амжилттай дуучин болох байсныг үгүйсгэхгүй. Үүгээрээ би биелэх боломжтой, чи үнэхээр хийхийг хүсч байгаа бол түүндээ тууштай байх хэрэгтэйг хэлэх гээд байгаа юм.
-Багын тань мөрөөдлийн ажил юу байсан бэ. Мөн яагаад?
-Би 18-тай байхдаа орон нутгийнхаа цэцэрлэгт хүрээлэнгийн дуучин шалгаруулах шалгаруулалтад оролцсон юм. Би эцсийн шатанд үлдээд байсан ч гэр бүлийн асуудлаас болоод сүүлийн шатны шалгаруулалтад оролцож чадаагүй. Би үүнд маш их харамсдаг. Тэнэг сонсогдож магадгүй ч, орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгийн дуучин болох нь миний мөрөөдөл байсан ч байж болох юм.
-Эмэгтэйчүүд манлайлагч болоход хамгийн их саад болдог зүйл нь юу гэж боддог вэ?
-Би олон эмэгтэй өөртөө гол саад, бэрхшээлийг бий болж байгааг харсан. Тэд үнэхээр авьяастай, манлайлах чадвартай хэрнээ өөртөө итгэх итгэлгүйн улмаас хүрч болох өндөрлөгтөө хүрч чаддаггүй. Тиймээс эмэгтэйчүүд эхлээд өөрийн эмзэг мэдрэмжээ ил болгох хэрэгтэй. Уолмартад бид эмэгтэй ажилтнуудаа дэмжих групп байгуулсан. Энэ бүлэгт бид харилцан биенээ дэмжиж, тэдэнд сайн талаа үнэлэх үнэлэмжийг бий болгохыг хичээдэг. Эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байх нь чухал. Ичимхий, өөртөө итгэлгүйн улмаас олон зүйлээс татгалзаж байна гэдэг хүлцэнгүй байж уучлах зүйл огт биш.
-Танд ямар эмэгтэй урам зориг өгдөг вэ. Яагаад?
-Надад нөлөөлж, намайг урам зоригоор тэтгэдэг хэд хэдэн эмэгтэй байдаг. Гэвч таван жилийн өмнө АНУ-ын Төрийн Департментын олон улсын эмэгтэйчүүдийн түншлэлийн сургалтын үеэр би Грэйс Нанёнга гэх эмэгтэйтэй танилцсан юм. Грэйс бол Угандагаас ирсэн эмэгтэй. Түүнийг нялх байхад нь эцэг, эх нь нас барсан. Ингээд гэр бүлээ тэжээх болсон тэрээр сургуулиа орхиж, үеэлүүдийнхээ хамт Grana Supplies хувийн бизнеэсээ эхлүүлсэн. Тэрээр тахиа шарахыг сурч, дараа нь загас шарж сурсан. Тэр саяхан гурван долоо хоногийн турш манай Уолмартад ирж хичээл заасан юм. Түүнтэй уулзсан хүн бүр сайн ажиллах эрч хүчтэй болсон. Ажлынхаа талаархи сэтгэгдлээ өөрчилсөн. Тэр манай Уолмартын сүлжээнийхэнд загас хэрхэн шарахыг заадаг бөгөөд орон нутагтаа залуу охидод англи хэлний хичээл заадаг. Бид түүнтэй хамтран ажиллаж, тэр манай ажилд тусалдаг. Гэвч түүний Уолмартад оруулсан хувь нэмрийн хажууд энэ бол өчүүхэн зүйл. Манай ажилтнууд түүнтэй уулзсанаасаа ажиллах эрч хүчтэй болсон нь эрс мэдэгдэж байгаа.
-Таны үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг вэ?
-Хамгийн том сорилтуудын нэг нь бид хэн нэгэнд хэн нэгэн байхыг хүлээн зөвшөөрүүлэхийг оролддог. Дан ганц АНУ-д ч биш дэлхий даяар ийм хандлага ажиглагддаг. Өмнө нь хийж байснаасаа илүү амжилттай байхыг зорих нь чухал.
Морэн Чикуэт
Chanel-ийн гүйцэтгэх захирал.
-Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв болон буруу шийдвэр юу байсан бэ?
-Амьдралдаа гаргаж байсан шийдвэрүүдээсээ ганцхан сайн шийдвэрийг шилж сонгоно гэдэг хэцүү юм. Эрсдэл хүлээж болох байж магадгүй ч зүрх, сэтгэлээ даган гаргасан аливаа шийдвэр үргэлж зөв байдаг. 16 настайгаасаа хойш би Парист амьдрахыг мөрөөдөх болсон. Тэгээд би коллежоо төгсөөд ажилд ороогүй. Харин гоо сайхны дамжаанд суух болсон. Ингээд би L"Oreal-ийн Парис дахь салбарт шалгуулж ажилтай болсон. Энэ ажил бол гоо сайхан, загварын ертөнц дэх миний карьерийн эхлэл байсан. Үүний дараа би Gap-д ажиллах болсон. Энд би шинэ орчинд орж, өдөр тутмын хувцасны талаар ойлголт авч, жижиглэн худалдаа гэж юу болох талаар суралцаж, энэ талаар туршлагатай болсон. Ингээд шинэ брэнд бий болгох турглагатай болж, таван тэрбум ам.доллараар нэг багийн хамт “Old Navy” брэндийг бий болгосон юм. Эндээсээ бас л гарч, Banana Republic-ийг зорьсон ч бас л орхисон. Ийм маягаар нийт 15 жилийн турш Калифорнид гэртээ амьдрасан. Ингээд өөрийгөө тансаг, дээд зэрэглэлийг бизнест хөл тавих ёстойг ойлгосон. Тэгээд л нэг өдөр Парис руу нүүж Chanel-д ажиллах боломжийг өөртө бий болгосон. Энэ бас л миний зүрх сэтгэлээ дагаж хийсэн шийдвэр болсон.
Харин буруу шийдвэрийн тухайд буруу цагт буруу хүмүүсийг ажилд авах. Ер нь хүмүүсийг ажилд авна гэдэг маш хэцүү шийдвэр байдаг. Үүнээс би ажилтнуудыг дадлагажуулсны дараа ажилд авах нь зөв гэдгийг ойлгодог. Дадлагажилтын хугацаанд тэднийг ажлын ачаалал даах, тухайн ажлын байрт чин сэтгэлээ зориулж байгаа эсэхийг туршиж үздэг.
-Багын тань мөрөөдлийн ажил юу байсан бэ. Мөн яагаад?
-Би багадаа зөвхөн Парист амьдарч, франц хүн болохыг л мөрөөддөг байсан. Мөн би визуал урлагт маш дуртай байсан. Кино, театр гээд. Мөн би маш сайхан бүтээгдэхүүн шинээр хийж байна гэж төсөөлдөг байсан.
-Үүнд саад болдог хамгийн том зүйл нь бусадтай ижил байх. Бусдыг даган дуурайх. Бид эрэгтэйчүүдийн хийж байгааг хийх албагүй. Тэдэнтэйгээ өөрсдийгөө жиших хэрэггүй. Эрэгтэйчүүд нэгэнт удирдагч гэдгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Харин эмэгтэйчүүд манлайлагч болохын тулд өөрийгөө бусадтай жишилгүй шургуу хөдөлмөрлөж, дайчин байх хэрэгтэй.
-Саяхан би Women for Women байгууллагын тэргүүн Зайнаб Салбитай танилцсан юм. Тэрээр өөрийн намтрыг өгүүлж, нэр төр, бие даасан байдлыг олж авах, хүчирхийллээс ангид байх зэргээр өөрийн дотоод хүч чадлыг ашиглан зоригтой байх талаар сургадаг. Тэр надад урам, дэм өгдөг.
-Таны үеийн эмэгтэйчүүдэд тулгардаг хамгийн том сорилт юу байдаг вэ?
-Дэлхийн удирдагчдын ихэнх нь эрэгтэйчүүд, маш цөөн эмэгтэй удирдагч байна.





