Аав
Хүү минь хэвлийдээ торниж байхад аав нь халуун алгаа гэдсэн дээр минь тавихад ээжийгээ доргитол өшиглөж мэндчилнэ, гэдсээ аавынх нь нуруунд наагаад унтахад аавыгаа өшиглөж сэрээнэ, онгироо хүү минь.
“Аав” гэдэг энэ үг сонсоход түшигтэй, нөмөртэй, уудам бас их сүрдмээр. Аав нь байгаа айлын тулганд нь гал үргэлж бадамлаж, тооноор нь нар мөнхөд тусаж байдаг юм.
Амьдралын шаардлага хэмээн ажил хийхээр алсыг зорих ааваа охин нь хүлээх, алдаж оносон амьдрал гээд орхиод явсан ааваа хүү нь хүлээх, хорвоогийн мөнх бусыг үзэж хэзээ ч эргэн ирэхгүйг нь мэдсээр байж ааваа үрс нь хүлээх, хүүхдийн хүлээлтийн ертөнцөд бид амьдраад байна уу?

Бүхэл бүтэн зургаан сар аавыгаа ирэхийг хүлээгээд галт тэрэг ирэх цагаар өглөө бүр цонхоор ширтэн машинаас буух хүн бүрийг “аав минь байгаасай” хэмээн залбирсан гунигт өдрүүд. Хичээлээ тараад гэртээ ирэхэд нь хоймроо дүүргээд сууж байсан аав дээрээ үгийн солиогүй гүйн очиж тэврүүлээд мэгшин уйлсан дурсамжийг нэгэн хүүгээс сонслоо.
Аав, ээж нь саллаа гэхэд “Аав минь яана даа, аавтайгаа л хамт үлдэх юмсан” гэж бодсон ч ээждээ үгүй гэж хэлж чадалгүй дагаад явсансан. Хайртай аавыгаа хэзээ ирж биднийг авах бол гэж өдөр, шөнөгүй бодож хүлээнэ. Нэгэн өдөр тоглоомын талбай дээр хөлсөө гартал тоглоод, шороо бужигнуулан суухад хажууд ирээд зогсож байсан аав минь дахиж хэзээ ч биднээс холдоогүй юм даа гэж ярих нэгэн бүсгүйн яриаг бодлоо.
Дөнгөж бүрэлдсэн ургаа тээх тээхгүйдээ эргэлзэн суугаа бүсгүйд “Энэ амьдралыг хамтдаа туулнаа, хүүхдээ хоёулаа төрүүлнэ, сайн хүн болгоно” гээд гараас нь хар ажилд нухлагдсан халтар гараараа чанга атган цээжиндээ наах шинэхэн аавыг харж байлаа.
Атгасан гар шиг таван сайхан хүүхэд, гучин жил ханилсан ханиа мартаад хөнгөн явдал, хөөрхөн царай, хоосон толгойноос цаашгүй хүүхэнд шунасан эрийн эхнэр хүүхдээ сонгон эргэн ирсэн харуусал гунигийн тухай ч сонсож байлаа. Эр хүний эцсийн зогсоол эхнэр хүүхэд нь л байдаг хойно.
Гунигт түүхүүд, эцэс төгсгөл нь үл мэдэгдэх хүлээлтийг аав нар минь битгий бий болгоорой. Хүзүүнээс чинь зүүгдэж, хөлнөөс чинь дүүжлэгдэх үрийнхээ нялхын үнэрийг нэг санаарай. “Ааваа” гэж анх дуудсан чимээг дахин сэтгэлдээ чагнаарай. Тэр таны энэ амьдралдаа мэдэрсэн хамгийн сайхан үнэр, дурсамж биш гэж үү.
Хүний хүүхдэд хүний хүн өөрийн хүүхэд шигээ хэзээ ч хандахгүйг бодоорой. Хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээ бүрэн бүтэн байлгаж, амьдралынхаа төлөө нуруугаа бөхийж, үсээ бууралттал зүтгэсэн ханагар, данагар аав нарыг харах сайхан. Ааваа үрээ битгий орхиорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zz
(122.201.21.47)
2017-03-19 07:59:44
Аав минь эгэл даруу хирнээ ямар агуу түшигтэй хүн байгаа вээ бурхан болсон аавыгаа ямар их санаж байнаа Аавдаа дахиад нэг эрхлэх юмсан Дуртай хоолыг нь дахиад нэг хийж өгөхсөн
0
0
0
Хариулах
hmm
(150.129.142.49)
2015-10-25 23:37:33
Odoo ued iimerxuu aav nar urlag soeliinxnoos avxuulaad gudamjaar neg alxalj yavaadaatorson xvvxdee ul tooj xormoitoi bolgonii dooguur shurgalsan noyon nuruutnuud ta nar xvn monvv
0
0
0
Хариулах







