Цагаан хоол хийх арга

 Долоо хоногт 1-2 удаа цагаан хоол идэж байгаарай. Ингэснээр таны ходоод гэдэс амарч, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдгээр хоолноос санаа аваарай. Цагаан хоолыг ямар ч аргаар яаж ч баяжуулж идэж болно. 

Мөөгтэй будаатай хуурга /1 хүний порц/

Орц: Хэмжээ:
Будаа 200 г
Амтат чинжүү 150 г
Хар мөөг 50 г
Шар буурцгийн мах 50 г
Лууван 0 г
Ургамлын тос 50 г
Амтлагч:
Сонгино 10 г
Вегетал амтлагч 1 х.х
Шар буурцгийн сүүмс /жан/ 1 х.х

Бэлтгэх арга:

• Шар буурцгийн махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад жижиг хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцгийн сүмс, вегеталаар амтална.
• Будаагаа агшаана.
• Хар мөөгийг буцалсан усанд 10 минут дэвтээнэ. Мөөгөө усаар 2-3 удаа зайлаад нарийн жижиг, дөрвөлжин хэрчинэ.
• Луувангаа жижиг хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.
• Чинжүү сонгиноо нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд сонгиноо хийж шарна.
• Бэлдсэн лууван нэмж хийгээд шарна. Дээр нь чинжүү амталсан буурцагны мах мөөгөө нэмж хуурна.
• Жигнэсэн будаандаа бага зэрэг жан, вегетал амтлагч хийж хутгаж хоол бэлэн болно.
Санамж: Дүпү хийж болно



 Шарсан банш /1 хүний порц/

Орц: Хэмжээ:
Гурил 200 г
Лууван 50 г
Төмс 50 г
Шар буурцагнымах 50 г
Ургамлын тос 50 г
Амтлагч
Сонгино 10 г
Вегетал амтлагч 1 х.х
Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Дараа нь хүйтэн усаар 2-3 удаа зайлж угааж жижиг хэрчинэ. Эсвэл жижиг бөөрөнхий буурцгийн махийг хийж болно. Амтлагчуудаа хийж хуураад хөргөнө.
• Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурна.
• Луувангаа үрж бэлдээд тосонд хуурна. Төмсийг чанаад нухашлаад хөргөнө.
• Сонгино жижиг хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Сонгинотой лууван, бэлдсэн шар буурцгийн мах, төмсөө хольж хольцоо бэлтгэнэ.
• гурилаа жижиг таслан баншаа чимхээд жигнэнэ.
• Жигнэсэн баншаа тосонд шарна. Бага зэрэг жан вегатил хийнэ.
Санамж: Янз бүрийн хїйтэн зууш, майонезтайхольж идэх тохиромжтой.

Хуушуур /1 хүний порц/

Орц: Хэмжээ:
Гурил 200 г
Лууван 50 г
Байцаа 100 г
Төмс 50 г
Шар буурцагнымах 50 г
Будаа 100 г
Ургамлын тос 50 г
Амтлагч:
Сонгино 10 г
Вегетал амтлагч 1 х.х
Шар буурцгийн сүүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Шар буурцагны махаа буцалсан усанд хийж таглаж тавиад 10 минут дэвтээнэ. Хүйтэн усаар 2-3 удаа зайлж угаана. Усгүй болтол базаад гонзгой хэлбэрээр нарийн хэрчинэ. Хэрчсэн буурцгаа шар буурцагны сүмс, вегеталаар амтална.
• Гурилаа бүлээн усанд шингэвтэр зуурч бэлдэнэ. Лууванг үрж бэлдэнэ. Будаагаа агшаана.. Төмсийг чанаад нухашлаад хөргөнө.
• Байцаагаа хэрчиж жигнэх буюу усанд чанаж болгоно.
• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Амталсан буурцагны махаа байцаа, лууван, агшаасан будаа, сонгинотой хийж хутган жан вегеталаар амтална. Дараан нь төмсний нухашаа хийж холин хольцоо бэлтгэнэ.
• Гурилаа таслан бэлтгэж хольцоо хийн хуушуураа чимхэнэ.
• Гурилыг болтол хайрахад хуушуур бэлэн болно.
Санамж: Дүпү жижиг хэрчин хийж болно

Шарсан дүпү /1 хүний орц/

Орц: Хэмжээ:
Дүпү 1/4 дүпүний
Будаа 50 г
Єргєтхэмх50 г
Помидор 50 г
Байцааны салат 100 г
Крахмал 20 г
Ургамлын тос 50 г
Амтлагч:
Сонгино 10 г
Вегетал амтлагч 1 х.х
Шар буурцагнысүмс /жан/ 5 дусал

Бэлтгэх арга:

• Дүпүг 2-3 удаа усанд зайлаад шоо дөрвөлжин хэрчиж крахмалд сэгсрэх маягаар холино.
• Будаагаа агшаана. Єргєстхэмхээзүсэж бэлдэнэ
• Байцааны салатаа бэлдэнэ .
• Сонгино нарийн хэрчиж бэлтгэнэ.

Хийх арга:

• Ургамлын тосоо хайруулын тавгандаа хийж сайн халаана.
• Халсан тосондоо хэрчсэн дүпүгээ хийж 2-3 минут хөдлөхгүй байлгаж байгаад хутгаж шаралтал шарна
• Таваг бэлдэхдээ будаагаа бөөрөнхий хэлбэрээр таваглан огурцы помидор байцааны салатаар чимэглэнэ.
Санамж: Дүпүгээ шарахаас өмнө вегетал болон жанд өнхрүүлж өгвөл амттай болно. Мєн мєєгнийамтлагч хэрэглэж болно.



 Ногооны шөл бэлтгэх

• Төмс манжин шар лууван зэрэг ногооны шєлийг чанаж гаргана.
• Угааж цэвэрлэсэн ногоог тагтай саванд хийж зөөлөн халаалтаар 1-1.5 цаг чанана. Давсаар амтлаад тунгааж шүүнэ.

Мөөгний шөл бэлтгэх

• Хатаасан мөөгийг ялгаж цэвэрлээд бүлээн усанд хийж 100 гр мөөгийг 0.7 л усанд 3-4 цаг тавьж дэвтээнэ.
• Усыг тунгааж аваад бохир хэсгийг асгаж мөөгөө дахин цэвэрлэж угаагаад шүүж авсан шүүсэндээ эргүүлж хийж давс хийлгүй зөөлөн халаалтаар гүйцэд болтол чанана.
• Чанасан мөөгийг шүүж гаргаад хүйтэн усаар угаагад сүүмс хоолонд ашиглана. Шөлийг давсаар амтлаад тунгааж шүүнэ.

Эх сурвалж: Амьдрах урлаг блог 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.