Кейь Бланшетт шинэ дүрд
Бенжамин Баттоны оньсого мэт амьдрал, Үнсгэлжин зэрэг киногоор бидний танил болсон жүжигчин бүсгүй энэ удаад алдарт инээдмийн жүжигчин Люселл Боллын амьдралыг өгүүлэх кинонд тоглохоор болжээ.

Тус киноны зохиолыг Аарон Соркинг бичиж байгаа бөгөөд хараахан дуусаагүй байгаа ч ийнхүү гол дүрийн жүжигчнээ хэдийнэ олжээ. Жүжигчин Люссел Болл нь телевизийн инээдмийн цуврал болох "Би Люсид хайртай", "Люси-Десигийн инээдмийн цаг", "Люсигийн шоу", "Люси энд байна", "Люситэй амьдрал" зэрэг киногоор алдаршжээ. Тэрээр нийт 13 удаа Эмми авардст нэр дэвшиж 4 удаа тус шагналыг хүртсэн байна. Мөн тэрээр жүжигчин Деси Арназтай 1940 онд гэрлэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







