Загварын ертөнцийн соруудын каннын кино наадамд өмссөн гайхалтай даашинзууд
Олон улсын Каннын кино наадмын гала арга хэмжээнд холливуудын элитүүд нэгэн дор цугладаг билээ. Alessandra Ambrosio, Heidi Klum, Toni Garrn, Elsa Hosk зэрэг дэлхийн алдарт загвар өмсөгч пүрэв гаригийн оройн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. Эдгээр алдартай загвар өмсөгчид ямар даашинз өмсөнийг сонирхуулж байна.
Дэлхийн хамгийн амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг бол Алесандра Амбрисио юм. Түүний ягаан даашинз түүнийг үнэхээр сайхан харагдуулж байсан бөгөөд гялалзсан хүзүүний зүүлт ээмэг нь илүү тодотгож өгсөн байна. Урт сайхан хөлөө ч нуусангүй. 37 настай ч тэр үзэсгэлэнтэйгээр гэрэлтсээр байна.


өбхө

Түүний энэхүү даашинз Бразилийн Rosa Cha брэндийнх юм.


Алтан хүзүүний зүүлт, даашинзны өнгөтэй зохицсон үнэт чулуутай түүний аксисорууд тун сайхан харагдаж байв.

Алдарт загвар өмсөгч Heidi Klum залуухан амраг 28 настай Tom Kaulitz - ын хамт хүрэлцэн ирсэн юм. Германы супермодель тэрээр Zuhair Murad - ын цагаан даашинзыг сонгон өмсөж, гэрэл гэгээ татуулан алхжээ.

Түүний даашинз торгомсог, нарийн хийцтэй бөгөөд урт сайхан хөлийг нь харагдуулахаар зохион бүтээсэн байна.



Харин загвар өмсөгч Toni Garrn улаан өнгийн халуухан, тачаангуй даашинз сонгожээ. Нарийн бэлхүүс, урт сайхан хөлийг тодотгож өгсөн байна.

Энэхүү даашинзтай цагаан өнгийн өсгийт өмсөж, мөнгөлөг өнгөтэй гоёл чимэглэл зүүжээ



Загвар өмсөгч Elsa Hosk мөн улаан өнгийн даашинз сонгожээ. Түүний урт хөл, сайхан цээжийг хараад хэн ч уулга алдмаар сайхан харагдаж байв.


Туузан гоёлтой улаан өнгийн өсгийт өмсөж, уруул нь ч гүн улаан өнгөтэй байлаа. Харин чамин хийцтэй мөнгөлөг өнгийн хүзүүний зүүлт, үнэт чулуун бөгж нь даашинзтай тун сайхан зохицсон байна.


Загвар өмсөгч Shanina биеийн галбираа төгс харагдуулсан даашинз сонгосон байна. Чамин хүзүүний зүүлт нь даашинзны чимэглэлтэй төгс зохицсон гэж хэлж болох юм.




Мөр, бэлхүүсний хэсгийг тодотгож өгсөн загвартай энэхүү даашинз хөлний гоо сайханг харуулж байлаа. Түүний өсгийт нь даашинзны өнгө, гоёл чимэглэлүүдтэйгээ тун сайхан зохисон байна.


Дэлхийн хамгийн амжилттай яваа загвар өмсөгч Adriana Lima нүд гялбам тансаг даашинз өмсчээ. Нуруу болон энгэр хэсгийн гоо сайханг харуулж, урт сайханг хөлийг нь ч тодотгож байсан юм. Түүний даашинз нилдээ гэрэлтэж байсан нь төгс биеийн галбираасаа юуг ч нуух гэсэнгүй бололтой.




Даашинзны өнгөтэй зохицсон өсгийт өмсөж, гялалзсан мөнгөлөг ээмэг зүүжээ.

Бразилийн загвар өмсөгчИзабел арга хэмжээний хамгийн нүд гялбам сайхан бүсгүйчүүдийн нэг байлаа.


Ногоон өнгийн үнэт чулуун шигтгээгээтэй мөнгөлөг өнгийн зүүлт зүүжээ

Харин Sara Sampaio тун гялалзсан, гоёмсог цэнхэр өнгин даашинз өмсөж ирэв. Түүний үсний засалт даашинзны загварыг илүү тодотгож өгч байсан юм. Харин хар өнгийн өсгийт өмсөж, даашинзны өнгө дагуу өнгийн чулуутай ээмэг зүүсэн байна.





Өөрийн дутагдалтай талыг давуу тал болгон загварын ертөнцөд тун амжилттай яваа загвар өмсөгч бол Winnie Harlow юм. Тэрээр хар цагаан өнгийн даашинз өмссөн байв.


"America"s Next Top Model" тэмцээнээс алдаршсан тэрээр тун загварлаг, мэдрэмжтэй нэгэн гэдгээ харуулсан юм.

Natasha Poly далай тэнгисийн дагина мэт даашинз өмссөн байв.


Daphne Groeneveld нэг мөр гарсан хар өнгийн даашинзийг чамин мөнгөлөг зүүлттэй хослуулжээ


Харин Оросын загвар өмсөгч Daria Strokous шар өнгийн даашинз өмссөн бусдаасаа онцгой байлаа. Нурууг бүхэлдээ ил гарсан загвартай энэхүү даашинз тун чамин хийцтэй


Австрийн загвар өмсөгч Nadine Leopold нь өөрийн арьсны өнгө, нүдний өнгө, үсний өнгийг тодотгосон даашинз сонгосон байна.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







