Каннын кино наадам эхэллээ

Францын далайн эргийн Канн хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог Каннын кино наадам энэ жил 68 дахь тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд болно.


Энэ жилийн наадмын нээлтийн киногоор Standing Tall буюу Өөдөө тэмүүлэхүй, Онцлох бүтээлээр Жастин Карзелийн Макбет, Йоргос Лантимосын Хавч, Оскарын шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртэж байсан Италийн найруулагч Павло Соррентиногийн “Залуу нас” зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна.  Мөн наадмын уралдаант хэсэгт Жя Жанкэгийн “Уулс нүүнэ” (Mountains May Depart), Хироказү Кореадагийн “Бидний бяцхан эгч” (Our little sister) зэрэг кинонууд өрсөлдөнө. Мөн олон нийтийн хүлээлтийг үүсгээд байсан Тайваны нэрт найууралгч Хоу Сяосяний “Хөлсний алуурчин” (The Assassin) хэмээх тулаант төрлийн кино гол уралдаант хэсэгт сонгогдож байна.

Шүүгчээр Мексикийн найруулагч Гильермо дель Торо,Жейк Жилленхол, Францын адарт жүжигчин Софи Марсу зэрэг дэлхий нийтэд танил болсон кино урлагийн одууд юм байна.

Мөн уншигчиддаа зориулаад одод хэрхэн хувцаслаж ирснийг сонирхуулъя. 


 

Эх сурвалж: zaluu.com

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.