Үрчлээний эсрэг зөгийн балны маскыг хэрхэн хийх вэ
Эмэгтэйчүүд бид цаг ямагт нүүр арьсныхаа төлөө санаа зовдог. 25 нас хүрсэнээс хойш зовхины тос байнга түрхэх хэрэгтэй болдог. Мөн үрчлээ ч үүсдэг. Иймээс бүсгүйчүүддээ үрчлээний эсрэг зөгийн балны маскыг санал болгож байна. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зөгийн бол болоод өндөг зэргээр энэхүү маскыг хийнэ. Ингээд та бүхэндээ маск хийх аргыг хүргэе.

Орц:1ш өндөг
1 цайны халбага цэвэр зөгийн бал
1 хоолны халбага гурил орно.
Хийх арга:Өндөгний цагаан дээрээ зөгийн бал, гурилаа нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана.
7 хоногт 2-3 удаа хэрэглэхэд болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






