Попын хаан асан Майкл Жексоны 16 настай охин жирэмсэн үү
Өнгөрсөн жил нэрт
дуучин агсан Майкл Жексоны 16 настай охин Пэрисийг олон нийтийн сүлжээгээр
доромжлуулсныхаа төлөө амиа хорлох оролдлого хийж байсан билээ. Пэрис Жексон эм ихээр ууж
өөрийгөө хордуулсан боловч эмч нар түүний амийг аварч чадсан билээ.

Харин өнөөдөр
түүнийг жирэмсэн
хэмээн таамаглаж байна. Энэ талаар түүний найз охины ярьснаас эш татан “Daily
Star” нийтэлжээ.

Үнэхээр ч түүний гэдэс бага зэрэг томорсон бөгөөд үдэшлэг дээр согтууруулах ундаа бус ус ууж байсан аж. Үүнээс гадна тэрбээр нууц найз залуутайгаа хамт сүйн бөгж сонгоод явж байсан гэнэ. Мэдээж Жексоны охин энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Тэр үеэс хойш Пэрис сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, дараа нь сарын 14 мянган долларын төлбөртэй “Diamond Ranch” хэмээх хүмүүжлийн доройтолтой өсвөр үеийнхний сургуульд элсэн орсон юм.







