Аавын охин ч мөн дөө
Загварлаг, царайлаг хосын отгон охин Харпер саяхан хамгийн дэгжин хүүхдээр тодорсон билээ. Өнгөрсөн 7 дугаар сард бяцхан Харпер 4 нас хүрсэн.



Дэгжин хатагтай Викториа Бекхэм өөрийн хайртай ганц охиноо өөрийнх нь мэргэжлийг өвлөн хувцас загварын урлагт хөл тавина гэсэн мөрөөдөл нь талаар өнгөрөв бололтой. Учир нь Харпер хөлбөмбөгчин болохыг хүсдэг гэнэ. Викториа Өглөөний мэнд Америк нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Харпер мэдээж охин болохоор хувцас загварт дуртай, гэхдээ тэр нэг өдөр ээжээ, би хөлбөмбөгчин болохыг хүсдэг гэж бодож байна" хэмээн ярьсан талаар дурджээ. Энэ нь миний зүрхийг шархлуулсан шүү хэмээн Викториа хошигносон байна.

Девид Бекхэм охиныхоо арын хашаанд хөлбөмбөг тоглож байгаа зургийг өөрийн инстаграм хуудсандаа тавьсан ба маш олон дагагчид "Амжилт хүсье Харпер, мөрөөдлөө дага" гэж сэтгэгдлээ үлдээжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







