Солонгосын алдарт дуучин CL-н тухай
Lee Chae-rin 1991 оны 2-р сарын 26-нд төрсөн түүний тайзны нэр CL гэдгээр нь шүтэн бишрэгч нар нь мэднэ. Өмнөд Солонгос улсын дуучин, дуу зохиогч, реппер тэрээр Солонгосын хамгийн том YG Entertainment-д харъяалагддаг 2NE1 хамтлагийн гишүүн байсан юм. 2016 оноос хамтлаг тарж, хувийн уран бүтээлээ хийн Дэлхийн гэх тодотголтой алдартай дуучин болжээ.

Сөүл хотод төрж, Япон, Парис, Францад амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрөөсөн. 13 настайдаа Парисд хоёр жил сургуульд сурч байсан бөгөөд 15 настайдаа YG Entertainment-т шалгалт өгөн тэнцэж байжээ. Харин одоо тэрээр Сөүл хотод амьдарч байгаа.

Түүний хамгийн анхны дуу нь Big Bang хамтлагтай хамтарсан "Intro (Hot Issue)" гэх 2007 онд гарч байсан дуу байжээ. Дараа жил нь тэрээр Gayo Daejeon-тай хамт тайзан дээр анх удаа гарч байжээ.

2009-2013 2NE1 хамтлагт багтаж уран бүтээлүүд төрөн, түүний амжилтын гараа эхэлсэн гэж үзэж болно.
"CL" тайзан дээр 2NE1 хамтлагийн удирдагч, ахлагч, гол реппер байсан юм. Тус хамтлаг нь Big Bang хамтлагтай хамтран "Lollipop" гэх уран бүтээлийг гаргасан нь тэдний хамгийн амжилттай уран бүтээлийн эхлэл байлаа. Хамтлаг "I Do not Care" дуугаараа 2009 оны "Mnet Asian Music Awards" шагналыг хүртлээ.

CL-ийн анхны бие даасан уран бүтээл "The Baddest Female" 2013 оны 5-р сарын 28-нд гарсан юм. Мөн тэрээр 2014 оноос эхлэн Англи хэл дээр дуунуудаа гаргаж эхэлсэн нь Дэлхийд гарах хүсэлтэй байгааг нь илтгэж байлаа. 2015 оны 11-р сард CL анхныхаа "Hello Bitches" -ийг гаргасан нь Дэлхий нийтийг байлдан дагуулж чаджээ.

Ард түмэн CL-г "Америк дахь Kpop ирээдүй" гэж үзэж байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр 2016 оны 10-р сарын 29-нд Нью-Йорк хотын Hammerstein Ballroom-д "Hello Bitches Tour" аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд 11 сарын 14-нд дуусч байсан амжилттай юм.

2018 оны 2-р сарын 25-нд CL 2018 оны өвлийн олимпийн наадмын үеэр Pyeongchang-ийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд, "The Baddest Female", 2NE1 хамтлагийн шилдэг дуу болох "I Am the Best" дуунуудын хэсгийг тогложээ. Энэ бүх түүхийг сөхөн харахад тэрээр үнэхээр л хичээл зүтгэлийнхээ хүчээр Дэлхийн дуучин болж чаджээ.













Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(150.129.142.157)
2018-12-27 16:59:35
ymr ch goy ym dee ***** gj bnaa bna bas
0
0
0
Хариулах





