Хоёр сарын дотор 45 кг хаясан нь
Оросын “Гайхамшигт туралт” сэтгүүлээс та бүхэнд өөрийгөө ялан дийлсэн бүсгүйчүүдийн гайхамшигт түүх, тэдний зөвлөгөөг хүргэж байна. Энэ удаа 23 настай Каролин хэмээх бүсгүй хоёрхон сарын дотор хэрхэн 45 кг турсан тухай сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Сайн байцгаана уу. Намайг Каролин гэдэг. Би 23 настай. Би өөрийн туршлага, түүхийг бусадтайгаа хуваалцахгүй бол шударга бус юм шиг санагдаад энэ захидлыг бичихээр шийдсэн юм.
60 хоногт 45 кг турсан нь
Миний жин хэд байсан гэж бодож байна. 101 кг!!! Надад найз нөхөд ч ховорхон байсан. Би нэг удаа үеэлийнхээ гэрт зочилсон юм. Гэтэл тэдний таван настай жаахан охин намайг хараад “Ээжээ нөгөө аймшигтай нагац эгч ирлээ” гэж айж уйлсан. Надад тэр үед маш хүнд байсан.
Миний анхны найз залуу надаас ичээд салсан. 23 нас хүртлээ би эрэгтэй хүнтэй үнсэлцэж үзээгүй. Харин жингээ хаяснаас хойш би бүжгийн дугуйланд явдаг болсон. Тэнд нэг залуутай уулздаг болж, одоо шөнө бүр түүнийгээ боддог болсон. Үнэндээ амьдралын минь хамгийн сайхан мөчүүд эхэлсэн гэх үү дээ.
Охид оо, энэ дүрэм огтхон ч хэцүү биш. Хэн ч хүсвэл юуг ч хийж чаддаг юм байна.
Би ердөө 60 хоногийн дотор 45 кг илүүдэл өөхнөөсөө хагацаж чадсан. Итгэмээргүй байга биз. Гэвч үнэхээр тэгсэн юм. Би энэ дэглэмийг анх нэгэн эрүүл мэндийн сэтгүүлээс олж уншсан юм. Тэгээд амьдралыг минь тэр чигээр нь өөрчилсөн энэ дэглэмийг юу гэж нэрлэхээ удаан бодсоны эцэст “ШИНЭЭР ТӨРСӨН НЬ” гэж нэрлэхээр шийдлээ!!!
Миний тарган байхдаа авахуулсан зургийг дараагийнх нь зурагтай харьцуулан харахад яг л хоёр өөр хүн шиг байгаа биз. Эхний зурган дээр царай муутай, бүдүүн, өөрийгөө зөнд нь орхисон залхуу амьтан. Харин хоёр дахь зурган дээр хөгжилтэй, нийтэч, өөртөө итгэлтэй тийм л охин. Чи ч гэсэн чадна. Тиймээс дараах дэглэмийг л хэрэгжүүлээд үзээрэй. Амжилт.
“Шинээр төрсөн нь” дэглэм
Энэ маш энгийн дэглэм. Эрүүл мэндийн нэртэй сэтгүүлд нийтлэгдэж, эмч нар энэ дэглэмийг эрүүл гэж тодотгосон байдаг. Хэрэгжүүлэхээсээ өмнө би нэлээд хугацаанд судалсан юм. Ерөнхийдөө танд загас, үхрийн мах шаардлагатайг түрүүнд нь хэлье.
18:00 цаг хүртэл
Өглөөний 06 цагаас үдийн 12:00 цаг хүртэл тараг, сүү, айраг, шар буурцагны сүү, цөцгий, бяслаг гэх мэтийг хэрэглэнэ. Нэг үгээр цагаан идээ.
12:00 цагаас 15:00 цаг хүртэл зөвхөн мах иднэ. Үүнд үхрийн мах, шувууны мах орно.
15:00 цагаас 18:00 цаг хүртэл загасны мах иднэ. Өөр өөр сортынх байж болно.
18:00 цагаас хойш зөвхөн түүхий ногоо, жимс жимсгэнэ хэрэглэж болно.
Эх сурвалж: www.polit.mn







