Майси Уиллиамсын содон гутал
Өчигдөр буюу 9 дүгээр сарын 21-ий өдөр Эмми авардс ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Сүүлийн үед манай үзэгчдийг байлдан дагуулах болсон "Хаан ширээний тоглоом" цувралын од Майси Уиллиамсын өмссөн гутал олныг гайхашруулжээ.





Зөөлөн ягаан өнгийн нуруу ил гарсан даашинзыг саглагар чимэгтэй өндөр өсгийттэй хослуулсан нь Майсиг энгийн хэрнээ дур булаам харагдуулж байлаа. Улаан хивсний ёслолын үеэр дэгжин гуталтай алхсан бүсгүй ёслолын дараах үдэшлэгт оролцохдоо гутлаа сольсон байна.
Улаан хивсний ёслолын үеэр

Үдэшлэгт оролцохдоо

Үдэшлэгт оролцохдоо тэрээр Adidas брендийн Superstar нэртэй пүүзээр гангарсан байна. Даашинзтай өмсөхөд тохиромжгүй ч түүний хувьд хөлд эвтэйхэн байх нь чухал бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







