10 жилийн дараа зургийн цомгоо олжээ

АНУ-ын Сеаттле мужид нэгэн эмэгтэйн зургийн цомгоо олсон тухай мэдээ шуугиан тарьжээ. Ранди Серф гэгч эмэгтэй 10 жилийн өмнө өөрийн хайртай зургийн цомгоо гээсэн байна. Тэрээр үүндээ маш их гутарсан байжээ. 

Ранди бүсгүй "би зургийн цомгоо алга болсны дараа ирээдүйд хүүхдүүддээ өөрийнхөө бага нас, ахлах сургуулийн сурагч байх үеийн талаар үзүүлэх зүйлгүй болсондоо маш их сэтгэлээр унаж байсан". Тэрээр 2005 онд Сиаттлийн Баллардын ахлах сургуульд байхдаа зургийн цомгоо гээсэн байна. Мөн тэрээр ахлах сургуулиа төгсөхдөө үдшийн гүнж болж байсан зургаас гадна өөрийн ихэд нандигнадаг зургаа алга болгожээ. 


Өнгөрсөн долоо хоногт Ранди руу нэгэн үл таних эмэгтэй холбогдсон бөгөөд түүний зургийн цомгийг олсон ба олон жилийн турш эзнийг нь хайсан тухайгаа хэлжээ. Ранди "Би СараБеттэй утсаар ярьсныхаа дараа ээ бурхан минь, би ингээд зургийн цомгоо эргүүлж оллоо гэж үү? үнэхээр гайхалтай гэж бодсон". СараБетт эзнийг олсондоо баярласан бол Ранди зургийн цомгоо олсондоо маш их баярласан байна. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.