МУГЖ И.Одончимэг олон улсын кино наадмаас ”шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртлээ

Хятадын зүүн эрэгт оршдог Шандон мужийн Чиндао хотод "SCO Film Festival" 2018 олон улсын анхдугаар кино наадам зохион байгуулагдсан билээ. Oriental Movie Metropolis Grand театрт болсон энэхүү наадамд МУГЖ И.Одончимэг "Солиот эх" киногоороо ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН шагналын эзэн болсон байна. 



Image result for Солиот эх

Энэхүү наадамд БНХАУ, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Пакистан, ОХУ, Тажикистан, Беларусь, Иран зэрэг 12 орны 55 бүтээл 6 төрлийн номинацид нэр дэвшин өрсөлдсөн юм. Монгол Улсаас "Ээж", "Солиот эх", "Цагаан хадаг", "Чингисийн хүүхдүүд" "Том 4 толгойт" зэрэг кинонууд оролцсон байна.  

 "SCO Film Festival" 2018  нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын кино урлагийн салбарын хоорондын харилцаа холбоог сайжруулах платформыг бий болгох, кино хамтран бүтээх, чадварлаг уран бүтээлчдийг харилцан солилцох, хил дамнасан кино түгээлт хийх зэрэгт бизнесийн боломж, хамтын ажиллагааг бий болгох зорилготой юм. 

Image may contain: 3 people, people smiling, selfie and text

Тэд  "Солиот эх" киногоо Хятадын зах зээлд  гарах санамж бичигт гарын үсэг зурсан байна. 


Image may contain: 7 people, people smiling, people sitting and indoor

Олон улсын анхдугаар кино наадмаас анхны "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн МУГЖ И.Одончимэгтээ халуун баярыг хүргэе. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. 

Image may contain: 2 people, people smiling, people standing

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочинghy (202.179.31.28) 2018-06-18 13:58:43
баяр хүргэе Ард түмний хайртай Алаг нүдэн Одноо минь