19 настай Мэрлин Монро

Дэлхийд гоо үзэсгэлэн, авъяас чадвар, тайлагдашгүй нууцаараа алдартай жүжигчин Мэрилин Монрогийн 19 настай байх үеийн зургууд дэлгэгджээ. Мэрлин Монро 1926 оны 6-р сарын 1 нд Амеркийн Калифорни хотноо мэндэлсэн юм. Түүний жинхэнэ нэрийг Норма Жин Мортенсен гэдэг байсан бөгөөд Монро гэдэг нэр нь ээжийнх овог аж.  Монрогийн төрсний гэрчилгээнд эцэг нь Эдвард Мортенсон гэж тэмдэглэгдсэн байдаг ч энэ нь эргэлзээтэй юм. Түүний ээж Глэдис 1924 онд Мартин Эдвард Мортенсонтой гэрлэсэн боловч жирэмсэн болохоос нь өмнө салжээ. Зарим намтар судлаач нар Глэдис охиндоо бутач хүүхэд хэмээн муу нэр зүүлгэхгүйн тулд Мортенсоны овгийг хэрэглэсэн гэж үздэг байна. Монро ч Мортенсоныг төрсөн эцгээ биш хэмээн үгүйгэж байсан ба бага байхад нь ээж нь жинхэнэ аав Чарльз Стэнли Гиффорд гэж хүний зургийг үзүүлсэн тухай ярьсан байдаг. Монрогийн ээж нь сэтгэл мэдрэлийн өвчин туссан тул ээжийн нь найз Грэйс Монрогийн асран халамжлагч болжээ. 1935 онд Грэйс гэрлэсэн бөгөөд Монрог Лос Анжелесийн хүүхдийн халамжийн төвд өгсөн аж. Монро 16-тайдаа ээжийнхээ гэрийн хөршийн хүү Жим Догертитэй гэрлэсэн байна. Үүний дараа гэрэл зурагчны нүдэнд өртөн сэтгүүлд зураг авхуулж эхлэв. Нөхөрт нь түүний моделийн ажил таалагдаагүй ба тэд гэрлээд 4 жилийн дараа салжээ.

1951онд төлөөлөгч Жонни Хайдын хүчин зүтгэлээр Асфальтан ширэнгэн ой[1],Ивийн тухай[2] кинонуудад тоглож хүмүүсийн сонирхлыг татав.Дараагаар нь хэд хэдэн туслах дүрд тоглосны эцэст 1952 онд Хаалга тогших хэрэггүй[3]-д анхны гол дүрдээ тогложээ.1953 онд Найгара[4] хэмээх кинонд ташаагаа гунхалзуулан алхдаг "Монро алхалт"аараа хамаг эрчүүдийн анхаарлыг татаж шуугиулсан ба үүний дараах Эрчүүд шаргал үст бүсгүйчүүдэд дуртай[5],Яаж саятантай гэрлэх вэ[6],Долоо дахь жилийн хууралт[7] кинонууд гялалзсан амжилтад хүрч Монро шилдэг одуудын эгнээнд орсон билээ. 1954оны 2сард Бейсболын тамирчин байсан Жо Димажиотой гэрлэж хуримынхаа бал сарын аяллаараа Япон улсыг зорив.Тэд ердөө 9хөн сарын дараа салжээ.

Тэрээр 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Түүний нас барсан шалтгааныг хэвлэлээр нойрны эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, Монро амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа.

Гэвч 1980 оны орчмоос амиа хорлосон тухай яриа замхарч, хэн нэгэнд хорлогдсон байх магадлалтай хэмээн яригдах болсон. Эм уухдаа даруулж уусан усны сав олдоогүй, харилцуур утас барьсан байдалтай олдсон хэдий ч АТС-т ярианы тэмдэглэл бүртгэгдээгүй байсан, мөн түүний улаан өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр алга болсон нь түүний үхлийг оньсого болгосон юм.

Түүний үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий.

Түүний булш Лос-Анжелес хотын Вэствүүд Мемориал Паркт байдаг. Хуучин нөхөр Ди Мажио нь булшин дээр нь үргэлж улаан сарнай аваачиж тавьдаг байв. Нөхрийг нь нас барсны дараа фэнүүд нь уг уламжлалыг хадгалж, өдгөө ч түүний булшин дээр улаан сарнай байдаг юм.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.