Костюмаа хэрхэн цэвэрлэх вэ?

Байнга өмсдөг костюмыг өдөр бvр цэвэрлэж байх хэрэгтэй. Костюмыг тоосонд даруулахгvйн тулд долоо хоногт нэг удаа ширүүн сойзоор сайтар цэвэрлэх хэрэгтэй. Харин пиджакны захыг түүхий төмс зvсч дотор талаас нь арчсаны дараа эхлээд нойтон дараа нь хуурай алчуураар арчина.

Ийм аргаар арчлахад зах чинь vргэлж цэвэр байх болно. Өмдний өвдөгний хэв гажихаас зайлсхийхийн тулд энэ хэсгийг дотор талаас нь сайн норгоод гадна талаас нь нойтон алчуур өмд хоёрын хооронд хуурай алчуур тавьж толийтол индүүднэ. Хэрэв хар костюмыг индүүдэхэд гялгар үүсвэл өтгөн хар цайны хандаар арилгаж болно. Өмдний хажлагыг vрэлтээс хамгаалахын тулд түүний дотор талд шаахайнд vрж байхаар хавтгай товч хад.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.