Бяцхан Одри Нетери

Хэдхэн долоо хоногийн өмнө олон нийтийн сүлжээ болох Facebook болоод Youtube сайтуудад нэгэн бяцхан охин томчуултай хэвлүүхэн аргагүй хамт зумба бүжиг хийж буй бичлэг цацагдсаныг уншигчид маань санаж байгаа биз. 

Тэрхүү бяцхан охиныг Одри гэдэг бөгөөд одоо 6 настай аж. Насандаа баймгүй жижигхэн биетэй ч тэрээр дуулж бүжиглэх тал дээр үнэхээр авъяаслаг охин юм. 



Түүнийг анх төрөхөд эмч нар эрүүл гэж үзэж байсан боловч хоёр долоо хоногийн нэгдсэн шинжилгээний хариу гарахад түүнийг цусны цагаан бөөмний өвчтэй гэдгийг оношилжээ. Одри энэ өвчнөөсөө болж өсдөггүй боловч үүндээ хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй ажээ. Мөн тэрээр өөртэйгөө адилхан өвчтэй хүүхдүүдэд маш их сэтгэлийн дэм өгдөг байна. Одоо Одриг сошиал ертөнцөд танихгүй хүн бараг үгүй болсон байна. 




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.