Гуалиг болмоор байна уу? /цуврал/
2012-03-22

Энэ долоо хоногт бид эмэгтэйчүүддээ хэрхэн гуалиг сайхан болох нууцаас дэлгэж байгаа билээ. Өчигдөр бүсгүйчүүддээ биеэ хэрхэн зөв авч явах, ямар дасгал хөдөлгөөн хийвэл сайхан харагдах тухай хүргэсэн. Өнөөдөр мөн та бүхэндээ сайхан харагдах хялбар аргуудыг хүргэж байна.
- Хөлө өвдгөөр нугалан хэвтэнэ. Тавхайгаа өгзөгтэйгөө аль болох ойрхон болгож их биеэ өргөнө. Хэсэг байлгаад аажим буулгана.
- Өмнөх байрлалаар хэвтэж зоо нуруугаа шаланд наан аарцгаа бага зэрэг өргөнө. Гараа алгуур толгой тийш эгц сунгаад буулгана.
- Хананаас арван см зайтай зогсоно. Толгой болон нуруугаа хананд тулж өгзөгөө хананд хүргэлгүй, хөлөө салгалгүй өвдгөөр нугална.
- Зогсож баруун хөлөө нугалж өргөхдөө баруун гараа зэрэг өргөнө. Мөн зүүн талаараа давтан хийнэ.
- Хөлөө ачиж суух нь аятайхан харагдахгүйгээс гадна цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг.
- Суухдаа хоёр өгзөг ташаандаа жингээ тэнцүү хувиарлагдахаар бодож сууна. Хэт биеэ барьсан эсвэл хөлөө огцом хөдөлгөх, савлах, дэвслэх нь бүдүүлэг харагдуулах төдийгүй эвгүй байдлыг үүсгэнэ.
- Суухдаа нуруугаа тэгш байлгах, хатуу түшлэгтэй сандал, биеийн хэмжээтэй тохирсон ширээтэй байх ёстой.
- Хэрэв өдөржин сууж ажилладаг бол ойр ойрхон биеийн чилээг гарган дасгал хийж бай.
- Хөлөө завилан нуруугаараа хана налж гараа биеийн чигт буулган сууна. Ингээд биеэрээ хананд тулж гарын тусламжгүй босно. Энэ дасгалыг хийж сурвал сууж босохдоо түүрдэхээргүй булчин чангарна.
- Эгц зогсоод гүнзгий амьсгаа авангаа гэдсээ цүдийлгэнэ. Амьсгаагаа авахдаа гэдсээ дотогш нь татна. Мөрөө өргөлгүй хамраараа амьсгална.
- Гүнзгий амьсгалах нь илүүдэл өөхөн давхраа хуралдуулахгүй, цусны даралтыг багасгаж, хоол боловсруулах эрхтэнд иллэг болдог байна.
- Хөлөндөө зай авч эгц зогсоно. Баруун хөлөө өвдгөөрөө нугалж, өндөр өргөхдөө амьсга авч хэсэг түгжээд буулгахдаа амьсгаагаа гаргана. Буцаад зүүн хөлөөрөө дасгалыг давтана.
- Эгц зогсож гараа алдлана. Амьсгаа авахдаа хоёр гараа өргөн толгой дээрээ нийлүүлнэ. Гараа буулгах явцдаа амьсгаагаа түгжиж доошоо тонгойж гарын үзүүрээр хөлийн өлмийд хүрэх явцдаа амьсгалаа гаргана.
- Газар хэвтэж ууцан доороо гараа тавин хөлөө өргөнө. Хөлийнхөө шилбийг толгойд ойртуулан хэд хэдэн удаа гэдсээрээ амьсгална.
- Хөлөө нийлүүлж гараа урагш сунган эгц зогсоно. Амьсгаа аваад хагас суухдаа амьсгаагаа гарган нуруугаа эгцлэн гараа алдлан хагас эргэнэ. Энэ үед амьсгал түгжсэн байдалтай байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







