Анхны хүүхдээ 14-тэйдээ төрүүлсэн эх одоо 17 хүүхдийн ээж болжээ

Британи улсын иргэн, талхчины эхнэр, 38 настай Сюү Рэдифорд долоон охин, 9 хүүгийн эх ажээ. Түүнчлэн тэр одоо бас хөл хүнд байгаа гэнэ. Сюү ууган хүүгээ 14 настайдаа төрүүлсэн бөгөөд одоо 24 настай том эр болжээ. Харин бага нь 11 сартай.

Хэдий тийм ч өнгөрсөн жил эхнэр нөхөр Рэдифорд өвөө, эмээ болсон гэнэ. Тэднийх Лайнкшир гүнлэгт есөн унтлагийн өрөөтэй байртай бөгөөд өнөр өтгөн энэ гэр бүлийн угаалгийн машин нь хувцас угаалгийн газрынх шиг том, хөргөгч нь хүртэл аварга ажээ.

Тэд өдөрт 7 кг төмс, 10 л сүү, гурван том талх хэрэглэдэг айл. Мөн долоо хоногийн зардал нь 250 фунт стерлинг. Гэхдээ энэ нь зөвхөн хоол хүнсэнд гарч байгаа мөнгө гэнэ. Рэдифордынхон оройн хоолондоо л гэхэд долоон кг төмс, 16 гахайн давтсан мах хэрэглэдэг юм байна.

Мөн нэг өдрийн хэрэглээнд 10 литр сүү, гурван том талх “яваад” өгдөг байна. Өрхийн тэргүүн Нуэль Рэдмфорд хувийн талхны цехтэй бөгөөд хааяа эхнэр нь туслахаар ажилладаг ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.