“Наполеон” хийж сурцгаая
орц:
өндөг 2 ширхэг
масло/цөцгийн тос стандарт масло/200 гр
гурил 600гр
элсэн чихэр 200 гр
сода 1 цайны халбага буюу 5 гр
зөгийн бал 50 гр
Крем:
Масло /Цөцгийн тос/ 150 грамм
Молоко 1 лааз
Хийх арга:
Эхлээд 2 өндөгөө, элсэн чихэртэйгээ холиод элсэн чихэрээ уустал нь сайхан хөөсрүүлээд хутгаад өгнө. Одоо дээрээс нь зөгийн бал, сода, хайлуулсан цөцгийн тосоо хийгээд сайтар хутгана.
Одоо зуурмагандаа гурилаа таруулж хийж зуураад, гялгар уутанд боогоод хөргөгчиндөө хийнэ. Гурил маань хөрөгчинд 30 минут байлгана.Удах тусам хатуурах шинжтэй болно.

Зөвлөхөд: Зуурмагаа ямар болсноос шалтгаалж гурилын хэмжээ их бага болдог шүү !!!!! Тиймээс гурилаа хэт хатуу болгохгүйгээр тааруулж хийгээрэй.
Гурилаа амарч байх хооронд кремээ хийнэ .Эхлээд цөцгийн тосоо тасалгааны температуртай зөөлхөн болгоно. цөцгийн тосныхоо тал граммыг молокотойгоо холиод нөгөө тал цөцгийн тосоо цайртал нь mixer-дэж байгаад нөгөө талаа бага багаар хийж үргэжлүүлэн хутгана.
Санамж: Ингэж хийвэл крем ээдэх нь бага байдаг
Гурилаа хөргөгчнөөс гаргаад 6 тэнцүү хэсэг болгоод хуваана. 25 см диаметр бүхий тортны хэвээрээ хэмжээ аваад илдэнэ. 6 хэсэг хуваахад яг таардаг. Хэрэв та нарын хэв энэнээс жижиг бол 8 хуваахад өндөр жижиг болж өгнө.
Хуваасан гурилаа нэг нэгээр нь бэмбээ шиг болгоод калькин цаасан дээрээ элдэнэ. Энэ нь шууд жигнэхэд хялбар амар юм байна лээ.
Дараа нь урьдчилж халаасан зуухандаа гурилаа калькин цаастай нь хамт хийгээд 160 градуст 5-6 минут жигнэнэ. Зуухны хэмжээнээс хамаарч болц нь хурдан удаан тул ажиглаж байхыг анхаарна уу!!!!!

Гурилаа ээлж дарааллуулан болгох ба гаргасан гурилаа тэгшхэн гадаргуутай газар тавин тортныхоо хэв болон хэвгүй бол өөр нэгэн дугуй амсартай саваар ижил хэмжээ авна.
Зах буюу ирмэгийн нийлүлэн авч нунтаглах буюу үйрмэг болгоно. Энүүгээр хамгийн сүүлд напелион тортоо бүрнэ
Болгосон гурилаа хөргөн /гурил, крем, гурил, крем..../ гэх мэтээр давхарлан кремээ түрхэнэ.Сүүлийн гурилыг хамгийн дээр нь тавин тортоо битүү кремээр бүрнэ.
Битүү кремдсэн тортон дээрээ хажуу болон дээд талаар нь тойруулан үйрмэгээ битүү цацаж нааж өгнө . Бас өөрийн дураар хүссэн чимэглэлээрээ чимэглэж өгнө
Би бол тортныхоо голд самар нунтаглаж тавих дуртай. Энэ нь амттай бас үзэмжтэй харагддаг.
За ингээд “Наполеон” маань бэлэн болно. Амжилт
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Sugara
(121.145.137.65)
2016-12-09 12:28:47
Bi napelionoo bainga ene joroor hiideg uneheer goy amttai boldog bayrlalaaaa
0
0
0
Хариулах
эрх
(202.21.106.121)
2015-10-25 12:26:13
би яг одоо жинхэнэ классик Наполеон хийх гээд 2дахь удаагаа элдээд эвхээд хөргөгчиндөө хийчхээд сууж байна30 минут хөргөгч гаргаад 3 удаа элдэнэ эвхэнэ дахиад хөргөгч гм ээр 3- аас 4 удаа гэхээр их л уддаггэхдээ үнэхээр гоё сэвсгэр зөөлөн амттай болдогманай хүүхэд нөхөр амратын өдрөөр хийгээч гэдэг ч би нь залхуураад хааяа л хийдэгэнэ дээрх шиг жороор амархан юм гээд хийж үзсэн манайхан идэхгүй юм билээ
0
0
0
Хариулах
Dulmaa
(89.72.17.192)
2015-10-25 05:28:51
Naadah chini napoleon bish Medovik gedeg tort
0
0
0
Хариулах







