Загвар өмсөгч Ян Ин гоо сайхны мэс засалд ороогүй гэдгээ баталжээ
Хөөрхөн царай, авьяас чадвараараа Хятад төдийгүй азид алдаршсан жүжигчин , загвар өмсөгч Ян Ин - ыг олон хүмүүс гоо сайхны мэс засалд орсон хэмээн ярьдаг. Гэвч тэрээр өдийг хүртэл няцаасан бөгөөд Бээжингийн шүүхэд хандаж, шүүх эмнэлэгээр тогтоолгосон байна. Шүүх эмнэлэгээс ямар нэгэн гоо сайхны мэс засалд ороогүй гэдгийг баталжээ. Энэ үеэр тэрээр "манай эмээ герман хүн байсан. Тиймээс би европ төрхтэй харагддаг" хэмээн хэлсэн байна.
Загвар өмсөгч Ян Ин 1989 оны 2-р сарын 28 нд Хятадын Шанхай хотноо төрсөн бөгөөд өдгөө 26 настай юм. Түүнийг англи нэрийг Анжела, харин дунд сургуульд байхад нь түүнийг бэби /baby/ гэж дууддаг байжээ. Тиймээс тэрээр загвар өмсөгчийн гараараа эхлэхдээ энэ хоёр нэрээ нийлүүлэн Angelababy хэмээх нэрээр гарч ирсэн бөгөөд энэхүү нэрээрээ алдартай юм. Тэрээр Хятадын нэрт жүжигчин Хуан Сяоминтой хуримлаад удаагүй байгаа билээ.











Тэрээр Хятадын нэрт жүжигчин Хуан Сяоминтой хуримлаад удаагүй байгаа билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
klk
(180.149.93.14)
2015-10-27 09:00:09
хөөрхөн юмаааааа
0
0
0
Хариулах







