Анжелина Жоли өнгөрсөн ба одоог үгүйлэх зургууд
Холливуудын нэрт Анжелина Жолигийн өнгөрсөн болон одоог өгүүлсэн зургууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. 20 нас ч хүрээгүй цэл залуу байхаасаа гоо үзэсгэлэн, авъяас чадвараараа олон сая шүтэн бишрэгчтэй болсон түүний түүхээс тантай хуваалцъя.
1988 онд буюу 13 настай Анжелина Жоли аавынхаа хамт "Академи авардс" - ын шагнал гардуулах улаан хивсний ёслолд оролцож байжээ. Түүний аав нэрт жүжигчин Jon Voigh охиноо од болон гялалзахыг мэдэж байсан ч Анжелина Жоли татгалзаж байсан удаатай.

1993 он. Түүний үсний өнгө тэр үеийн төрхийг тодорхойлж байлаа.

1997 он албан ёсны холливудын жинхэнэ од бүсгүй. Жүжигчин Жонни Ли Миллертэй болзож байсан бөгөөд 1 жилийн дараа гэрлэсэн юм.

1998 оны "Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр. Түүний цэнхэр өнгөөр нүдээ будаж, нүүрэндээ сүүдэр гаргасан нь олон хүмүүсийн анхаарлыг татаж байлаа.

1999 оны 1 сар анхны хайр, анхны нөхөр болох Жонни Ли Миллерээс салж шинэ дүр төрхтэй болсон бөгөөд дараагийн нөхөр болох Билли Боб Тронтонтой болзож эхэлсэн юм.
1999 оны 2- р сард Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд буржгар үс, улаан туяа татуулсан нүд, дур булаам уруул олон хүмүүсийг бишрүүлж байсан юм.

1999 оны 8 -р сар
Лиза- ын дүрийг гайхалтай бүтээж шилдэг туслах дүрийг шагналыг хүртэж, шүүгчдийн өмнө шаргал үст чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан юм.

2001 оны 2 сар
"Алтан бөмбөрцөг" улаан хивсний ёслол дээр түүний гоо үзэсгэлэн, авьяас чадвар гялалзаж байсан. Тэрээр шинэхэн амраг Билли Боб аз жаргалтай байсан бөгөөд хүзүүн дээрээ түүнд зориулан шивээс хийлгэсэн нь олны анхаарлыг татаж байлаа.

2001 оны 7 сар
Энэ бол түүний нэгэн киноны гол дүр бүтээх төрх байсан юм.

2001 оны 8 сар
Түүний будаггүй төрх олон сая шүтэн бишрэгчдийг гайхашруулж байсан юм. Тэр цаанаасаа л гэрэлтдэг.

2003 он 5 сар
Холливуудын кино нээлтэн дээр гарын үсгээ зурж инээмсэглэн алхаж байсан ч хоёр дахь нөхөр Билли Бобоос салаад удаагүй байсан юм. Түүний нүдний будалт, үсний өнгө зэрэг нь тухайн үеийн өнгө төрхийг тодорхойлж байсан бөгөөд бүсгүйчүүд дуурайн буддаг байв.

2004 оны 2 сар Оскарын шагнал гардуулах ёслол дээр

2004 оны 9 сар
Түүний бас нэгэн өөрчлөлт олон хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Зөгийн бал мэт шар, хөвсгөр, долгионтой үсний эрин үеийг тэрээр авчирсан.

2004 оны 10 сар
Тэр бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээгдэж байлаа. Холливуудын жүжигчин Брид Питт- тэй нэр холбогдож,тун удахгүй тэдний хайр олны өмнө ил болсон юм.

2005 оны 1 сар
Брид Питт болон Анжелина Жолие нар Maddox хэмээх хүүг өргөж авсан юм.

2005 оны 10 сар
Нью- Йорк дахь НҮБ- ын жил бүр зохион байгуулдаг хүлээн авалтанд Анжелина Жоли, Брэд Пит нар хамт очсон юм. Энэ үеэр тэд Этиопоос 9 сартай Захара охиныг өргөж авах тухай яригдаж байлаа.

2006 оны 11 сар
Тэрээр сайн үйлс хийж дүрвэгсэдэд тусалж байсан бөгөөд Шило хэмээх өөрийнхөө охиноо төрүүлсэн юм.

2007 он 5 сар
Каннийн кино наадмын шагнал гардуулах ёслол дээр түүний өмссөн шар даашинз олон хүмүүсийн анхаарлыг татаж байснаас гадна зүүн гаран дэээр шивээс нэмж хийлгэсэн байсан юм. Өргөж авсан хүүгийнхээ нэрийг шивсэн байжээ.

2008 оны 10 сар
Дэлхий даяар хүлээж байсан хоёр ихэр хүүхдийн ээж болсон юм.


2009 он кино нээлтийн үеэр

2010 оны 8 сар
Лондонд түүний тоглосон кино нээлтээ хийсэн бөгөөд энэхүү нээлтийн үйл ажиллагаанд цоо шинэ дүр төрхийг бүрдүүлж ирсэн юм.

2010 он 8 сар Парис хот дахь кино нээлтийн үйл ажиллагаан дээр

2010 он 10 сар
Жонни Дипптэй хамтарсан киноны нээлтийн үеэр

2011 он
"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр маргад ногоон өнгийн Versace брэндийн энгийн хирнээ дэгжин даашинзаар гоёсон байлаа.

2012 оны 1 сар
Парисд ажиллаж байсан юм.

2012 оны 1 сар
"Алтан бөмбөрцөг" шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаан дээр. Тэрээр Versace брэндийн даашинзаар гоёж улаанхан уруултайгаа хослуулсан байсныг хэвлэлүүд онцгойлон бичиж байлаа.

2012 он оскарын шагнал гардуулах ёслол

2012 оны 3 сар
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтанд оролцож, эмэгтэйчүүд тулгамдаж байгаа асуудалны талаар дуу хоолойгоо хүргэсэн юм.

2014 оны 5 сар
"Maleficent" киноны Лондон дахь нээлтийн үеэр. Энэхүү кино гарсан даруйдаа өндөр ашиг орлоготой байснаас гадна Анжелина Жолигийн гоо үзэсгэлэн гэрэлтсээр байна хэмээн шүтэн бишрэгчид ярьсаар байв.

2015 он 1 сар
Ёслолын үйл ажиллагаан хар бараан үстэй, будаагүй мэт, дэрвийсэн нүд нь олон асуултыг дагуулсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







