Японы гайхамшигт залуужуулах иллэг зоган болон шиацу
Япон массажны гайхамшигт үйлчлэлийн ид шидийг мэдэх нэг нь мэдэх билээ. “Zogan” буюу “Нүүрний бүтэц” хэмээн орчуулагдах энэ массажны арга барил Японд эртнээс уламжлалтай билээ. Ингээд япон массажны нэрт эксперт Юкуко Танакагийн арга барилаас хүргэж байна. Массажны энэ техник нь нас насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татаж байгаа билээ.

Зоган массаж
Энэ нь нэг их хүч заралгүйгээр хийгддэг. Ингэхдээ үрчлээ тэнийлгэж, арьсыг торгомсог зөөлөн болгож, нүдний дорх хүүдийг арилгаж залуужуулдгаараа онцлог. Энэ хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг гол нууц нь “гоо сайхны цэгүүд” хэмээн нэрлэгддэг мэдрэлийн шидэт цэгүүдэд хүрч үйлчилдэгт оршиж байгаа юм. Массажийг зурагт заасан цэгийн дагуу өдөр бүр гурван минутын турш хийнэ.
Анхаарах зүйлс:
• нүүрээ цэвэрлэнэ
• арьсанд тохирсон массажны тос түрхэнэ
• нүүрэн дэх цэгүүдээ судлана
• нүүрний шугмын дагуу хөнгөн хөдөлгөөнөөр массажлаж, хүзүүн дагуу дуусгана.

Шиацу массаж
Энэ цэгэн иллэг нь Токуиро Намикошигийн бодож олсон хувилбар юм. хурууны өндгөөр цэгэн дээр дарах маягаар үр дүнд хүрэх энэ арга нь Япондоо маш их алдартай. Үр дүн нь хэрэглэгчдийг өөртөө маш ихээр татаж байгаа гэхэд болно. Тодорхой цэгт хуруун өндгөөр даралт үзүүлэх маягаар “ядарсан” булчинг олж, иллэг хийх арга юм. Ингэснээр цусны эргэлт сайжирч, арьс өнгөлөг болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхит цэгүүд сэргэж, амьдралын чухал эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлдөг байна. Шиатцу цэгийг дунд эсвэл долоовор хурууны өндгөөр тэмтрэн олж, нэгэн зэрэг дарна. Бага зэрэг даралт үзүүлэх тул тэр хэсэгтээ хөнгөн чанарын өвдөлт мэдрэгддэг байна. Тодорхой уэгт дарах хугацаа нь нүүрэнд 5-7 минут, хүзүүний хэсэгт ердөө гурван минут үргэлжинэ.
orloo.info
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







