Түлэгдэлтийн шарх хурдан эдгээх энгийн аргууд

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн байнгын санаа зовоосон асуудал бол хүүхэд нь халуун цай эсвэл хоолонд түлэгдчих вий гэсэн асуудал юм. Гэрийн нөхцөлд халуун хоол, цайг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгах, халуун тогоо, ус буцалгагч зэргийг хэрэглэхдээ хүүхэд хүрэх газраас хол тавиж хэрэглэж хүүхдээ болзошгүй аюулаас сэргийлэх хэрэгтэй. Хэрэв санамсар болгоомжгүй байдлаас нэгэнт түлэнхийн шарх авсан бол та доорхи аргуудаас хэрэглээд үзээрэй.

  • Зөгийн бал

Зөгийн бал нь эрт үеэс шарх цэвэрлэх болон түлэгдсэн шархыг эдгээхэд хэрэглэгдсээр ирсэн билээ. Зөгийн бал нь түлэгдсэн шархны усыг өөртөө татаж хатаадаг байна. Шархан дээр шууд түрхэж хэрэглэх болон маарланд шингээж тавиж хэрэглэж болно. Өдөрт 3-4 удаа солиж тавиарай.

  • Нивс

1 аяга түүхий нивсийг бүлээн усанд 10-15 мин хийж тавина. Дараа нь дэвтсэн нивсээ шүүж аваад түлэгдсэн хэсэг дээрээ тавиж бооно. Нивсийг буцааж авахдаа арьсаа гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.

  • Давс

Ам түлэгдэхэд давсны уусмалаар зайлж болно. Тал цайны халбага давсыг 1 аяга усанд найруулж, уусмалаар цаг тутам амаа зайлна.

  • Цайны идээ

Хар цайны шаар нь түлэгдсэн хэсгийн халууныг өөртөө татдаг байна. 3-4 ууттай цайг хүйтэн усанд хийж дэвтээнэ. Дэвтээсэн цайг шархны халуу оргиж байгаа хэсэг дээрээ тавина.

  • Vinegar буюу хүнсний зөөлөн уксус “цуу”

Тал аяга ус болон тал аяга алимны цууны уусмалаар түлэгдсэн хэсгийн шархыг ариутгаж цэвэрлэж болно. Энэ уусмал нь гэрийн нөхцөлд авах анхны тусламжийн энгийн хэлбэр юм.

  • Зуун настын гель Aloe vera

Шархан дээр зуун настын гелийг шууд түрхэж хэрэглэнэ. Зуун наст нь тайвшруулах болон шархыг эдгээх үйлчилгээтэй. Шинэхэн зуун наст нь түлэнхийн шархыг хурдан эдгээхээс гадна сорив бага тогтоодог байна.

  • Гадил жимсний хальс

Харлаж бүрэн болсон гадил жимсний халисыг шархан дээрээ жин болгож тавих нь эдгэрэлтийг хурдасгадаг байна.

Эх сурвалж:http://huurhun.net/

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Mrs Lee. (105.112.39.43) 2017-09-22 06:41:57
Сайн байцгаана уу Надаас зээл авах талаар хүн бүр энд байна уу Би энэ форумд зөвөөр гэрчилсэн өөр өөр зээлийн зээлдүүлэгчдээс хэд хэдэн удаа шалгаруулсаны дараа би үнэн бодитоор болон хэрэглэсэн гэрчлэлийг бодож байсан боловч тэд хэзээ ч зээл өгч байгаагүй гэж бодсон Би бизнесээ эхлүүлэхэд яаралтай зээл хэрэгтэй байсан бөгөөд зээлдүүлэгч нарт зээл өгч амжаагүй хэд хэдэн зээлдүүлэгчдээс зээл авч байсан Миний найз намайг Ноёнтод танилцуулах хүртлээ Хэн надад туслахыг амласан бөгөөд ямар ч сааталгүйгээр амласан амлалтаа биелүүлсэн юм Ноёнтой уулзах хүртлээ найдвартай зээлдүүлэгчид одоо хүртэл найдвартай байсан гэж би хэзээ ч бодсонгүй Урамшуулал нь надад тусалж миний итгэлийг өөрчилсөн Таныг ямар нэгэн байдлаар яаралтай яаралтай тусламж хэрэгтэй байгаа эсэхээ мэдэхгүй байгаа тул Ноёнтой холбоо барина уу Гишүүд и-мэйлийнхээ хамт collinswillamsloanfirmgmailcom