Ногоон сонгинотой мантуу
Шөлтэй хоолондоо хачирлаж хийдэг мантуугаа хэрхэн амттай, сайхан харагдахаар хийж болохыг хүргэж байна. Зүгээр нэг мантуу биш.

Орц : 500 гр гурил , 250 мл сүү , 5 гр дрож
Бүлээн сүүнд исгэгчээ уусгаад 5 минут тавина . Гурилаа бага багаар хийж нэг их хатуу биш зуурна .
1-1.5 цаг буюу гурил 2 дахин хөөтөл нь дулаан газар тавина .

Хуруугаа зоож үзэхэд буцаж агшихгүй ийм нүх болж тогтож байвал зөв хөөсөн байна гэж үзнэ .

Ногоон сонгино , хиам юм уу сосискоо жижиг хэрчинэ .
Жич : Ногоон сонгиноо угаагаад уутанд хийгээд хөлдөөчихвөл их амар байдаг . Манай ойр хавьд ногооны дэлгүүр байхгүй тул 2-3 багцаар нь аваад ингээд хадгалчихвал шарлахгүй амар байдаг юм .

Нийт гурилаа 2 хуваагаад зузаандуухан элдээд нимгэн тослоод давс цацна . Дээрээс нь хиам , ногоон сонгиноо тарааж тавина .

Хуйлаад 2 см орчим өргөнтэй хэрчинэ . Ер нь жижгэвтэр тусмаа "хөөрхөн" , үзэмжтэй болно . Хэрчсэн тус бүрийнхээ яг голоор нь нарийхан савхаар чанга дарна .


Хуйлаад 2 см орчим өргөнтэй хэрчинэ . Ер нь жижгэвтэр тусмаа "хөөрхөн" , үзэмжтэй болно . Хэрчсэн тус бүрийнхээ яг голоор нь нарийхан савхаар чанга дарна .

Тосолсон жигнүүр дээрээ зайтайхан тавина . Жигнүүртээ хийгээд таглаад плиткээ асаалгүй 15-20 минут тавьж хөөлгөнө.


Зүгээр нэг мантуу байснаас үзэмжтэй, амттай байвал гоё шүү дээ. Шөлтэй хоолны амтат хачир

Жигнүүртээ хүйтэн ус хийгээд залгаад яг буцалснаас нь хойш 15-20 минут жигнэнэ .
Нэг давхар бол 15 минут , 2 давхар жигнүүр бол 20 минут г.м
Минутаа болохоор салгаад 5 минут тэр хэвээр нь таглаатай байлгана .--- Энэ хамгийн чухал нь , шууд тагийг нь авбал хөөлт нь буучихдаг .

Зүгээр нэг мантуу байснаас үзэмжтэй, амттай байвал гоё шүү дээ. Шөлтэй хоолны амтат хачир
Гоё ээж блогоос
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ЦАГААН САР
(103.212.119.86)
2017-01-13 20:09:15
ХЭРЭГТЭЙ ЖОР ӨГСӨНД БАЯРЛАА
0
0
0
Хариулах







