Дэлхийг шуугиулсан 7 ихэр 18 нас хүрчээ

1997 онд Кенни болон Бобби - ын гэр бүлд 7 ихэр хүүхэд мэндэлсэн бөгөөд энэхүү гайхалтай  мэдээ дэлхийн даяар тархаж, олон сая хүмүүсийн дунд шуугиан тарьж байсан юм. Долоо ихэр бүгд эсэн мэнд төрсөн анхны тохиолдол байлаа. Тэднийг "Долоон бурхан од" хэмээн ярьдаг байжээ. Тэд хүүхдүүддээ Кенни, Келси, Натали, Брэндон, Алексис, Натан болон Жоэл хэмээх нэр хайрласан байна. Энэ жил тэд 18 нас хүрч Кенни - ын гэр бүл баяраа тэмдэглэсэн байна. 
 
Кенни болон Бобби нар нэг охинтой бөгөөд ахин нэг хүүхэдтэй болохоор төлөвлөсөн байв. Жирэмсэн болсныхоо дараа эход харуулахад 7 хөврөл бий болсныг эмч хэлжээ. Тэд хэдий гайхсан ч бүгдийг нь төрүүлэх шийдвэрийг гаргасан байна. 


Хамгийн бага нь 1,113 гр, хамгийн том нь 1,500 гр төрсөн бөгөөд бүгд эрүүл саруул өсжээ. Алексис болон Натан нарыг тархины саатай төрсөн гэсэн хэдий ч тэд сайн байгаа аж. 


Энэхүү өнөр өтгөн гэр бүлд хэцүү байгааг олон хүмүүс мэдэж байсан учир буяны гараа багагүй сунгажээ. Хүүхдүүдийг нь сургуульд үнэгүй сургаж, том байшин бэлэглэсэн байна. Хэдийгээр тус дэм авсан ч гэрийн эзэн цаг ямагт завгүй, ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй байсан хэмээн ярьжээ.

Тэдний ууган охин Микаэла 7 дүүгээ асархад маш их тусалдаг байжээ. 

Хоёр дахь эгнээнд баруун талаас: Брэндон, Алексис, Иоел болон Натан. Эхний эгнээнд баруун талаас: Аав Кенни, бага Кенни , Keлси, Натали, тэдний ээж Бобби нар сууж байна. Алексис, Натали хоёр багш болохыг хүсдэг, Брэндон сургуулиа төгсөөд цэрэгт явна. Денни барилгачин болох хүсэлтэй бөгөөд Натан, Жоэл нар програм хангамжаар суралцах хүсэлтэй гэдгээ ярьсан байна. Харин Делси найрал дуучин болохыг хүсдэг ажээ. 



Ууган охин, ихрүүдийн эгч болох  Макаэлэ- ын хуриман дээр ихрүүд тусалж байгаа нь... 

Энэ жил хүүхдүүд ахлах сургуулиа төгсөх бөгөөд энэ тухай Бобби ярихдаа "Тэд минь өөр өөрсдийн зүг рүү нисэж,үүрээ орхих болно. Энэ бол миний хувьд маш том өөрчлөлт. Уйтгартай нам гүм байдал ирнэ гэж бодохоор санаанд багтахгүй байна" хэмээн хэлжээ. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.