Энэ сарын 19,31-нд бүх нийтийн амралтын өдөр тохионо

Энэ сард бүх нийтээр амрах 2 өдөр тохиож байна.Тухайлбал:10-р сарын 19-нд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өдөр тохиох тул бүх нийтээр амрах юм.

Мөн “Монгол бахархлын өдөр” буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэ сарын 31-нд тохионо.

Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоосон. "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болсон юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.